2024 он гэхэд цаг бус нас баралтын тоо 5200-14000 болж өснө

UB Info

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2019 оны мэдээллийн товхимолд "Монгол улс 3 сая гаруй хүн амтай, 2016 онд ойролцоогоор 1800 хүн дотоод орчны агаарын бохирдлоос, 1500 хүн гадаад орчны агаарын бохирдлоос шалтгаалан цаг бусаар нас барсан" гэжээ.

Агаарын бохирдол ургийн бойжилтод ч сөргөөр нөлөөлж байгааг АШУИС-н Нийгмийн эрүүл мэндийн их сургууль Беркелей их сургуультай хамтран "Улаанбаатар хотын агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөлөл" судалгаагаар PM2.5 тоосонцрын жилийн дундаж хэмжээ 70мкг/м3 байгаагаас шалтгаалан хүүхдийн уушгины хатгалгаагаар цаг бусын нас баралт 110-150 орчим тохиолдол, насанд хүрэгчдийн зүрх судасны эмгэгээр нас баралт 1250 тохиолдол гарч байгааг тогтоосон байна.

Судалгааны багийн дүгнэлтээр агаарын бохирдлыг бууруулахгүй энэ байдлаар үргэлжилбэл 2024 он гэхэд цаг бус нас баралтын тоо 5200-14000 болон өсөх тооцоо гарсан байна.

Зураг: Homa Delvaray

САНАЛ БОЛГОХ