Жоохон сонин бичвэр орууллаа

UB Info

Аз жаргал. (Хэргээр болхи бичсэн болно)

Та хүүхэд байхдаа байнга аз жаргалтай байсан байх. Ногоон зүлэг гоё, чихэр жимс гоё гэх мэт. Шилжих насандаа байнга биш ч гэлээ хааяа аз жаргалтай байсан байх, тийм ээ? Магадгүй нэг өдөр та гуниглахад салхинд алхаж, зайрмаг идээд буцаад аз жаргалтай болдог байсан байх. Харин насанд хүрэгчдийн хувьд байнгын аз жаргалтай байна гэдэг нь хялбар зүйл биш билээ. Магадгүй нэг өдөр та гуниглахад салхинд алхаж, зайрмаг идээд буцаад аз жаргалтай болох байх, тийм ээ? Үгүй. Ажил, стресс, 06:30 цагт сэрүүлэгтэй, дарга чинь дурак, ажлын хүмүүс нь бас дурак, байрны түрээс өндөр, салхинд алхах завгүй гээд хэцүү. Хааяа л аз жаргалтай, гэхдээ байнга биш. Тэгэхээр хэрхэн байнга аз жаргалтай байх вэ? Магадгүй найз охин, найз залуутай болбол салхинд их алхаж, зайрмаг их идэж, кино үзэж, юм хийж болно. Ммм. Гоё. Одоо байнга аз жаргалтай байх уу? Ммм. Зургаан сарын дараа залуугийн ариун цэвэр нэг сайн байхаа больж, охин жоохон хашхирах хандлагатай болж буцаад хааяа л аз жаргалтай болох байх.

Тэгэхээр хэрхэн байнга аз жаргалтай байх вэ? Магадгүй бялуу идэх, магадгүй хоббитой болох, магадгүй дарк веб дээр зардаг сонин химийн найрлага ашиглах, тийм ээ? Үгүй. Ингэсэн ч хааяа л аз жаргалтай байна. Магадгүй их хэмжээний шидэт цаас (мөнгө)? Болох юм. Ажил дээрээ олон цаг өнгөрүүлж илүү өндөр тушаалтай болно. Их хүндлэл хүлээнэ. Гэхдээ их хэмжээний шидэт цаастай болсон ч их ядарч, стрессэнд их орно. Мөрөөдлийн хамтрагчтайгаа салхинд алхаж, юм хийж, зайрмаг их идэж, их хэмжээний шидэт цаастай болсон ч хааяа л аз жаргалтай байна. Одоо яах вэ? Хүүхэдтэй болох уу? Хүүхдээ өсгөн хөгжүүлэхдээ их аз жаргал мэдрэх болов ч байнга аз жаргалтай байхгүй. Гэхдээ энэ нь зүгээр юм. Хүүхдүүд нь байнга аз жаргалтай байна. Гэтэл тэд шилжилтийн насанд хүрч, дараа нь насанд хүрч бас л хааяа л аз жаргалтай байна. Хмм. Их цаг өнгөрчээ. Та өтөлжээ. Ажил байхгүй, ач зээ, дулаан тапочка, печенье ихтэй болсон. Та эрүүл, тийм ээ? Бүх юм их энгийн харагдана, тийм ээ? Тэгсэн хэрнээ хааяа л аз жаргалтай байна. Ай даа. Яах вэ? Хэрхэн байнга аз жаргалтай байх вэ?

Магадгүй хэзээ ч биш. Магадгүй хүний тархи нь байнга аз жаргалтай байхад тоноглогдоогүй байх. Магадгүй хүний тархи нь оюун ухаан, хоол хүнс, үр удам эрэлхийлдэг л байх. Яагаад гэвэл... Хэрэв байнга аз жаргалтай байсан бол таны өвөг дээдэст гал байхгүй, байшин байхгүй, нийгэм байхгүй, зөвхөн "Лалала, ямар сайхан байгаль вэ." гэж яваад л үхэх байсан болов уу. Технологи байхгүй, Эйнштейн байхгүй, одоо салхинд гарна гэсэн ойлголт байхгүй болно доо, тийм ээ? Байнгын аз жаргалтай байсан өвөг дээдэс нь... амьд үлдэх чадвар муутай байх байсан. Тиймээс тэд юм хийхээсээ өмнө үхэх байх. Тиймээс та байнгын аз жаргалтай байсан өвөг дээдсээс гаралтай биш харин байнга биш ч гэлээ хааяа л аз жаргалтай байсан өвөг дээдсээс гаралтай болно. Тиймээс хүмүүс хааяа л аз жаргалтай байвал өсөн дэвших чадвартай болох юм. Магадгүй нэг өдөр хүн нь гуниглатал тэрийгээ засах үүднээс хувцас оёж, луужин бүтээж, инженеринг хийж, худалдааны гүрэн бий болгож, бөөм мөргөлдүүлэгч байгуулж... магадгүй бүр дараа нь... магадгүй шүү... хүн нь галактикийн иргэншил бүтээж, шинжлэх ухаанд шинэ хязгаар тогтоож, төгс ертөнц/нийгмийг бүтээж болох байх. Тиймээс бид хүний байнга биш ч гэлээ хааяа л аз жаргалтай байлгадаг тархинд талархах хэрэгтэй байх.

Тиймээс хааяа л аз жаргалтай байх нь сайн хэрэг, тийм ээ? Ммм. Үгүй. Гэхдээ муу ч биш. Хааяа л аз жаргалтай байх нь дажгүй. Дэлхий гоё, оршин тогтнох нь сонирхолтой, зайрмаг, тэврэх, салхинд алхах дажгүй шүү. Амьдрал дажгүй шүү. Амьдрал тийм ч муу биш юм байна. Бүх юм гайгүй бололтой. Магадгүй. Баяртай.

Бичвэрийг: YouTube-н Exurb1a сувгийг Now You Happy Always Maybe бичлэгээс сэдэвлэв

САНАЛ БОЛГОХ