Бага зэрэг Палеонтологи!

UB Info

Дэлхий дээр амьдарч байсан хамгийн том нисдэг араатан болох Птерозавр Quetzalcoatlus ийг алдарт Нэмэгтийн формацаас ахин нэгийг илрүүлжээ. Өмнөговь аймгийн “Нэмэгтийн хөндий”-нь Дэлхийд алдартай палеонтологийн ач холбогдол бүхий газар бөгөөд өвсөн тэжээлт, дөрвөн хөлт Нэмэгтсаурус, махан идэшт Тарбозавр Батаар, хуягт Талаурус, нугасан хошуут Сауролопус зэрэг гайхалтай олдворуудын өлгий билээ.

70 сая жилийн өмнө амьдарч байсан энэхүү амьтныг дэлхийн хэд хэдэн газраас илрүүлсэн байдаг. Хамгийн анх 1971 онд АНУ-н Техас мужийн Maastrichtian Javelina нэртэй формацаас олж байжээ. Хэмжээний хувьд хоёр далавчны нийлбэр нь 10-15 метр урт ба ойролцоогоор 200 – 250 кг жинтэй гэж тооцдог юм байна. Бусад жижиг үлэг гүрвэлүүдээр хооллодог энэхүү араатан нь Pterodactyloidea доторх Neoazhdarchia бүлэгт хамрагддаг.

Эх сурвалж: The Sun
Зураг: Getty

САНАЛ БОЛГОХ