Бидний мэдэх "Намираа цэнхэр бороо" дахин орлоо

UB Info

Та 70, 80-аад оны хуучны дуунуудаас хааяа нэг сонсдог уу? Тэнд л, тэр үед л жинхэнэ хөгжим байсан мэт санагддаг уу? Гэхдээ бидний үеийн 90-ээд оны дунд үеийн төлөөллүүд ихэвчлэн л Англи, Америк, Герман хуучин хитүүдийг сонсож биширдэг шиг санагддаг. Тэгвэл тэр үеийн Монгол хамтлаг, дуучид тэдний дуунаас хааяа сэргээж сонсоход та яг л тэр мэдрэмжийг авах болно. Солгой гараараа гитар тоглож бүгдийг уяртал намуухан дуулдаг урт үстэй царайлаг залуугийн дуулж байгаа бичлэгийг анх үзээд бараг л шок болж байж билээ. Тэр дуу бол

Намираа цэнхэр бороо шивэрсэн 
Намрын хонгор үдшээ дурсдаа чи 
Ариухан үерхлээ санахын жаргалаа 
Алс нутгаас дуулж сууна даа би... Энэ дууг мэдэхгүй Монгол хүн байхгүй гэхэд хилсдэхгүй. Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн энэхүү бүтээлийг тэр үеийн нийтийн дууны ханхүү МУГЖ, дуучин Н.Төмөрхуяг агсан дуулж бидний дунд үлдээжээ.

Харин өнөөдөр энэ дууг UB Night хамтлагийн дуучин Даваа, ятгач Мөнх-Эрдэнэ нар хүндэтгэл үзүүлэн дахин амилуулж ятга гитарын хослолыг гайхуулж.

Гитарын ая дуучны хоолой нэг бүхэл болж сонсогдох энэ мэдрэмжийг урт удаан хугацааны дараа дахин мэдрэх үнэхээр содон мэдрэмж. Залуу нас, хайр дурлалаа энэ дуутай хамт өнгөрүүлсэн хүмүүст тэр үеийн дурсамж сэтгэгдэл нь дахин харагдаж дулаан мэдрэмж төрөх байх. Намар намрын тухай дуу сонсох шиг хөнгөхөн гунигтай хэрнээ жаргалтай мөч үгүй.


САНАЛ БОЛГОХ