Хөл хорионы үед байгууллагууд ашиг орлогоо ингэж өсгөж байна
Цар тахлын үед бизнесүүд хүргэлтийн үйлчилгээг түлхүү ашиглах, хэрэглэгчдийн хувьд ч дэлгүүрт очихоос илүүтэй хүргэлтээр аливаа барааг авахыг эрмэлздэг болжээ. Үүнийг дагаад ч ашиг, орлого нь өссөн мэдээлэл дэлхийн хаа сайгүй байна. Тухайлбал Амазон сайтынхан хүргэлтийн ачааллаа дийлэхгүйд хүрч өнгөрсөн хавар орон тоогоо даруй 175 мянгаар нэмж, хэрэглэгчдэдээ хүрч үйлчилж байна. Манай улсад ч гэсэн хүргэлтийн үйлчилгээ, түүнийг дагасан ачаалал даруй нэмэгдээд байгаа билээ. Нөгөө талаас хэрэглэгчдийн дийлэнх нь “бараа захиалах гэсэн боловч дугаараа авахгүй”, хүргэлт нь удаан байна гэх мэтчилэн гомдлуудыг ихээр гаргаж байна.
Тиймээс байгууллагууд хэрэглэгчдээсээ ирж буй дуудлага бүрийг алдалгүй байх үйлчилгээгээ ихээр ашиглаж байгаа юм. Ихэнх байгууллага Юнителийн One Call үйлчилгээг ашигладаг аж. Тус үйлчилгээ нь байгууллагын нэг дугаарын ард 20 хүртэлх дугаар холбож, хэрэглэгчээс ирсэн дуудлагыг бусад холбосон дугаарууд руу шилжүүлэх, эсвэл бүх дугаарт зэрэг дуудлага очих, цагийн тохиргоогоор дуудлага авах зарчмаар ажилладаг үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл дуудлага давхцахгүй, хэрэглэгч утсаа авахгүй байна гэсэн гомдлыг нэг мөр шийдэж байгаа юм байна. Бизнес эрхлэгч та байгууллагад зориулсан Юнителийн One call үйлчилгээнд нэгдэхийг хүсвэл: 7777-1418, 1418 дугаарт холбогдоорой.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй