Бархасбадь-Санчир гарагийн "Агуу давхцал"

UB Info

1610 онд Италийн одон орон судлаач Галилео Галилей телескопоороо Бархасбадь гарагийн 4 дагуул болох Ио, Европа, Ганимед, Каллистог нээж байсан. Мөн тэр жилдээ Галилеон Санчир гарагтай холбоотой хачирхалтай зүйл нээсэн нь Санчир гарагийн цагираг билээ. Эдгээр нээлтүүд хүн төрөлхтний нарны аймгийн алс хязгаарын тухай ойлголтыг эрс өөрчилсөн билээ.

Үүнээс 13 жилийн дараа нарны аймгийн хамгийн том гараг болох Бархасбадь гараг нь Санчир гарагтай давхцан үзэгдсэн юм. Энэхүү давхцлыг одон орон судлалд "Агуу давхцал" хэмээдэг.

Энэ хоёр гараг нь хоорондоо байнга зөрж байдаг бөгөөд 20 жил тутам зэрэгцдэг буюу давхацдаг байна. Харин энэ арван хоёрдугаар сарын 21-нд тэд дахин давхцах юм.

Гэхдээ энэ жилийн давхцал юугаараа онцлог вэ гэвэл Бархасбадь болон Санчир гарагууд тэнгэрт хоорондоо ийм ойрхон зөрөөгүй 400 гаруй жил болсон бөгөөд, сүүлийн 800-аад жилд шөнийн тэнгэрт зэрэгцээгүй аж. Харин 2020 онд, дэлхийн бараг хүн бүхэн энэхүү "Агуу давхцлыг" нүдээр үзэх боломжтой юм. Эдгээр гарагууд цөөхөн хоногийн туршид хамгийн ойрдоо 1/10 градус зайтай зэрэгцэнэ. Энэ сарын 21 гэхэд бүр гараа сунгаад чигчий хуруугаараа тус гарагуудыг зэрэг дарах боломжтой ойрхон харагдах нь. Гарагууд тус өдрийн нар жаргасны дараа баруун өмнөд зүгт энгийн нүдэнд илүү тод харагдана.

Хэдий манай Дэлхийгээс ажихад энэ аварга гарагууд маш ойрхон харагдах ч, сансарт хоорондоо хэдэн зуун мянган километрийн зайтай оршиж буй юм.

Энэхүү үзэгдлийг өөрийн нүдээр харахыг хүссэн хүмүүст зөвлөх нь:

1. Тэнгэрийг саадгүй харах цэг олоорой (Бархасбадь болон Санчир гарагууд ихэнх хотод харагдахуйц тод)

2. Нар жаргаснаас цагийн дараа тэнгэрийн баруун өмнөд хэсэг рүү хараарай. Арван хоёрдугаар сарын 21-нд давхцахаас өмнөх өдрүүдэд Санчир гараг нь Бархасбадь гарагийн зүүн дээд хэсэгт харагдана

3. Хэдий эдгээр гарагууд энгийн нүдээр харагдах ч, бинокуляр эсвэл жижиг телескопоор харвал Бархасбадь гарагийн дөрвөн дагуул харагдах боломжтой.

Жич: Их олон хүн Бумбын эрин гэх ойлголтын тухай бичиж байна. Тус ойлголт нь угтаа зурхай 'судлал'-тай холбоогүй байсан хэдий ч... хүчээр холбоотой болгосон бололтой.

Энэ үзэгдлийн тухай астрологи бус харин астрономийн зүгээс уншихыг хүсвэл ЭНД ДАРЖ уншаарай.

Эх сурвалж: nasa.gov
Зургийг: astronophilos

САНАЛ БОЛГОХ