Төрсөн өдрийн мэнд эрхэм Иоханес Кеплер

UB Info

Иоханес Кеплерийг эрхэм Карл Саган "Хамгийн анхны астрофизикч бөгөөд хамгийн сүүлчийн шинжлэх ухаанч одон зурхайч" гэж тодорхойлсон байдаг. Хэдэн мянган жилийн турш ноёлж ирсэн дэлхий төвт нарны аймгийн загварыг математик үндэслэлтэйгээр бүрэн няцааж, Коперникийн нар төвт загварыг эцэслэн сайжруулж, гарагуудын хөдөлгөөний хуулиудыг нээсэн агуу одон оронч Кеплер энэ өдөр мэндэлжээ.

Кеплер гарагийн хөдөлгөөний тухай хуулиудаа Данийн одон оронч Тико Брахегийн насаараа хийсэн ажиглалтын маш нарийвчлалтай мэдээлэл дээр үндэслэн боловсруулсан байдаг.

1-р хууль: Гараг бүр нарыг тойрог биш элипс хэлбэртэй тойрдог бөгөөд нар яг төв дээр нь биш, харин аль нэг фокус дээр нь байрлана.

2-р хууль: Гараг нарыг тойрох хурд нь нартай ойр, хол байхаас хамаараад өөр байх боловч "талбайн хурд" гэх ойлголтоор тогтмол хурдыг тодорхойлж болно. Цаг хугацааны ямар нэг мөчлөгт гараг нарыг тойрохдоо зурсан замын талбай нь тойрог замын хаана ч байсан тэнцүү байна. Өөрөөр хэлбэл 7 хоногийн эхэнд тухайн гараг хаана байсныг нь тэмдэглээд 7 хоногийн дараа хаана байсан цэгийг тэмдэглэчхээд тэр хоёр цэгээ нартай холбоход үүссэн пиццаны хэрчим шиг талбайг ярьж байгаа хэрэг.

3-р хууль: Энэ хуулиараа тэрээр гарагийн нарнаас хол орших зай болон тойрог замаа тойрох хугацааны хамаарлыг тайлбарлахыг зорьсон байдаг. Гараг тойрог замаа тойрох хугацааны квадрат нь өнөөх элипс буюу тойрог замын урт радиусын кубтэй тэнцүү.

Дээр дурдсан Тико Брахе гэх эрхэм миний мэдэх хамгийн хачирхалтай бөгөөд гайхалтай намтартай одон орончдын нэг. Дараа түүний тухай мэдээлэл оруулах болно оо.

САНАЛ БОЛГОХ