Whirlpool Galaxy-г царс модонд зорсон нь

UB Info

Орчлон ертөнц нь гайхамшигт, үзэсгэлэнт газар билээ. Түүнийг эрдэмтэд судалж, нууцыг нь тайлах гэж өдөр бүр хичээнгүйлэн ажилладаг.

Тэдний чармайлтын үр дүнд бид тэртээ алсад орших гараг, галактик... бүр хар нүхийг хүртэл харж чадсан. Харин харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан эдгээр тархи дэлбэлэм зураг, дүрслэлийг хэрхэн тайлбарлах вэ?

Эрхэм Карл Саган гуайн үүсгэн байгуулсан Planetary Society-н гишүүн Жеймс Эдгар нь дижитал зорох төхөөрөмж ашиглан хорвоо ертөнцийн гоо үзэсгэлэнг харааны бэрхшээлтэй хүмүүст хурууны өндгөөр нь мэдрүүлдэг аж.

Доорх зурагт Whirlpool Galaxy-г царс модонд зорсон байна. Мөн 2017 онд тохиосон нар хиртэлтийг нарс модонд зорсон аж.

2017 онд тохиосон нар хиртэлтийг нарс модонд зорсон байна.

Эх сурвалж: planetary.org

САНАЛ БОЛГОХ