Бороо яагаад тийм гоё үнэртдэг юм бэ?
Яг үнэндээ хүмүүс борооны үнэрийг таалан болгоогч тэр л мэдрэмжээ бороотой цаг агаарын ачаар л амьд үлдэж байсан өвөг дээдсээсээ өвлөн авсан гэж зарим эрдэмтэд үздэг аж.
Гэхдээ борооны яг юу нь тийм гоё үнэртэй болгодог вэ?
Бороотой холбоотой хэд хэдэн үнэр хүмүүст таалагддаг. Тэдгээр үнэрийн нэг болох хөрслөг үнэр (petrichor) нь удаан хугацааны хуурай цаг агаарын дараа бороо ороход үлддэг байна. Petrichor хэмээх нэр томьёог 1964 онд Австралийн хоёр эрдэмтэн чийгтэй цаг агаарын үнэрийг судлах явцдаа гаргасан бөгөөд энэ нь хос химийн урвалаас үүдэлтэй нэр томьёо юм. Зарим ургамлууд хуурай үед тос ялгаруулдаг бөгөөд бороо орох үед тэдгээр тос нь агаарт тардаг.
Petrichor үүсгэдэг хоёр дахь урвал нь актиномицет (actinomycetes) гэгддэг хөрсний бактерийн нийлэгжүүлсэн химийн бодис ялгарах үед явагддаг. Бороо газарт буух үед эдгээр ароматик нэгдлүүд нийлснээр тааламжтай petrichor-н үнэрийг бүтээдэг байх нь.
Бороотой холбоотой өөр нэг үнэр бол озон юм. Аянга цахилгаантай борооны үеэр аянга цахилгаан агаар мандал дахь хүчилтөрөгч болон азотын молекулуудыг хувааж, эргээд азотын исэл болгон нэгтгэдэг. Үүссэн азотын исэл нь агаар мандлын хүчилтөрөгч зэрэг бусад химийн бодисуудтай харилцан үйлчилж, хлортой үл ялиг төстэй хурц үнэртэй озоныг үүсгэдэг байна. Хэрвээ хэн нэгэн бороо орохыг үнэрээр нь мэдэрч байвал, ойртон ирж буй борооны салхи озоныг үүлнээс доош хөөсөн нь хамарт мэдрэгдсэн байж болох юм.
Эх сурвалж: livescience.com
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй