ЕБС-ийн 10, 11-р ангийн сурагчдад зориулсан "Залуу Дадлагажигч" хөтөлбөр зарлагдлаа

UB Info

Залуу дадлагажигч хөтөлбөр нь Ерөнхий Боловсролын Сургуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдах, өөрийн хүссэн мэргэжлийн чиглэлээр байгууллага дээр богино хугацааны дадлага хийх боломжийг олгодог хөтөлбөр юм.

Энэ хөтөлбөр нь 2018 оноос жил бүр тасралтгүй хэрэгжиж ирсэн бөгөөд 4 дэх жилийн элсэлтийг Зориг сан хүлээн авахаар сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй сурагчид ЭНД ДАРЖ өргөдлийн маягттай танилцаарай. Өргөдлийн материалыг 2-р сарын 06-ны өдрийг хүртэл хүлээн авахаар зарласан байна.

САНАЛ БОЛГОХ