UBinfo аппликейшнд ҮНЭГҮЙ дэлгүүр нээлгэх боломж
Covid-19 цар тахлын үед бид худалдаа үйлчилгээ эрхлэгчдийгээ дэмжих зорилгоор UBinfo апликейшнд өөрийн дэлгүүрийг үнэгүй нээлгэх боломжийг санал болгож байна. Ингэснээр бидэнтэй нэгдсэн UBinfo апп-ын 1 сая хэрэглэгчдэд та өөрийн бараа бүтээгдэхүүнийг хялбар, оновчтой аргаар түгээж, үнэгүй сурталчлах боломжтой юм.
Маш амархан. Та бараа бүтээгдэхүүн борлуулахдаа хүргэлтийн үйлчилгээ ашигладаг байхад л хангалттай. Харин бид UBinfo апп-ын Shop, Хүнс хүргэлт, Хоол хүргэлт цэсүүдэд таны барааг үнэгүй байршуулж хэрэглэгчдэд түгээхэд туслах болно. Ингээд таны дэлгүүр таны гар утсанд багтдаг боллоо.
Мөн бараагаа оруулах, захиалга хүлээн авах гээд бүх үйлдэл маш энгийн. Учир нь бид танд бараа бүртгэл, захиалгын нэгдсэн удирдлагын системийг мобайл болон вэб хувилбараар үнэгүй өгөх учир борлуулалт, захиалгын бүх ажил товчлуур дарах төдийд хийгдэнэ.
Та бидэнтэй холбогдон өөрийн дэлгүүрийг цахим орчинд нээж, ашиг орлогоо нэмэгдүүлээрэй. Танд амжилт хүсье.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 75752020, 99930350
E-mail: info@deepmedia.mn
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй