Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Чимгээд мансууруулах бодис судсаар нь тарьж нүцгэлэн эрүүдэн шүүсэн

UB Info

Засгийн газрын тэргүүний хувьд өчигдөр би Жендэрийн үндэсний хорооны хурал дээр нэг зүйлийг амласан.

Жишээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Тагнуулын ерөнхий газар бол засгийн газрын харьяа байгууллагууд. Шүүн таслах болон хэрэг бүртгэхтэй холбоотой үйл ажиллагаа явж байх үед эмэгтэйчүүдэд тохиолдсон аймшигтай олон үйл явдлууд ил болсон.

Та бүхэнд үзүүлсэн бичлэг бол зөвхөн нэг хэсэг нь байсан. Чимгээд зохион байгуулалттайгаар мансууруулах бодис судсаар нь тарьж, бүх хувцсыг тайлж нүцгэлээд тэр үйл явдлыг бичиж авч нөхөрт нь илгээсэн гэх мэт аймшигтай асуудлууд гарсан байгаа. Тухайн үед энэ бүх асуудлыг олон нийтэд дэлгэж ил болгож чадаагүй. Өчигдөр Жендэрийн үндэсний хорооны хурал дээр манай эмэгтэй УИХ-ын гишүүд тавьсан.

Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байгаа хүний хувьд өчигдөр Жендерийн үндэсний хороон дээр яригдсан асуудлаар 3-р сарын 8-нд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Чимгээтэй очиж уулзана. Мөн прокурорт Засгийн газрын зүгээс санал тавина. Энэ нь шүүн таслах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа гэдэг агуулгаар биш эрүүдэн шүүлт дахиж Монгол улсад хэзээ ч байх ёсгүй гэдэг агуулгаар хийгдэнэ.

Эрүүдэн шүүлт болсон Төв аймагт байдаг шүүлт явуулах зорилгоор тохижуулсан хорих анги дээр очиж тэнд байгаа доод давхрын эрүүдэн шүүлт хийж байсан газар, тэр хорих ангийг дахиж хэзээ ч ашиглахгүйгээр хаана. Үүнтэй холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагаа дээр гацсан байгаа зарим нэг асуудлуудад Засгийн газар онцгой анхаарал хандуулж ажиллана.

САНАЛ БОЛГОХ