Япон улсын тэрбумтан Юсаку Маэдзава сансарт хамт нисэх 8 хүн хайж байна

UB Info

Япон улсын тэрбумтан Юсаку Маэдзава нь Элон Масктай нийлж #dearMoon хэмээх төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн гол зорилго нь сансарт байтугай саран дээр энгийн иргэн хүнийг буулгах юм. Тэр өөрөө юутай ч нисэх нь тодорхой байгаа ч түүнтэй хамт нисэх 8 хүн хайж байгаа юм гэсэн. Тухайн 8 хүнийг олох ажлыг хялбаршуулах зорилгоор 'сугалаа' явуулж байна гэнэ дээ. Доорх холбоосоор орж өөрийн нэрээ сугалаанд оруулах боломжтой бололтой. Вай нот?

Нэг мэдэхэд саран дээр зогсоод дэлхий мандах эсвэл жаргахыг хараад зогсох ч байх юм билүү. Тус сугалаа нь хүн бүрд нээлттэй бөгөөд хэрэв сонгогдвол бүх зардлыг мань хүн даах юм гэсэн. Харин тус сугалаанд 500 мянга гаруй хүн бүртгүүлсэн байгаа бөгөөд одоогоор хамгийн олон нэр бүртгүүлсэн 10 улсад:

1. Энэтхэг улс
2. АНУ
3. Иран улс
4. Турк улс
5. Франц улс
6. Япон улс
7. Их Британи
8. Мексик улс
9. Испани улс
10. Канад улс тус тус багтаж байна. Гэснээс ЭНЭ холбоосоор ороод бүртгүүлж болно шүү.

Зураг: Зураачийн төсөөлөл - Сарны дэргэд хөвж яваа Starship хөлөг, 2018 он

Эх сурвалж: Yusaku Maezawa-ын албан ёсны ФБ хаяг

САНАЛ БОЛГОХ