Харьцангуй ерөнхий онол бидний хэрэглээнд

UB Info

Байршил тогтоогч хиймэл дагуул нь газраас 20000 км-ийн өндөрт тойрон эргэдэг бөгөөд тойрог замын хурд нь 14,000 км/цаг юм. Хиймэл дагуулын тойрог зам нь дэлхийн аль ч цэгээс дор хаяж 4 хиймэл дагуулыг хүссэн агшинд үргэлж харж байхаар хуваарилагдсан байдаг. Хиймэл дагуул бүр 1 наносекунд (секундийн 1 тэрбумны нэг) нарийвчлалтай атомын цагийг ашигладаг.

Хиймэл дагуул нь зайнаас шалтгаалан татах хүч нь дэлхийн гадаргуу дээр байгаагаас бага байдаг. Харьцангуй ерөнхий онолоос үзвэл татах хүч их байх тусам цаг хугацаа удаашрах юм. Үүнээс үзэхэд дэлхийн гадаргуутай харьцуулахад хиймэл дагуул дээрх цаг нь газар дээрх цагаас илүү хурдтай ажиллана гэж ойлгож болно. Харьцангуй ерөнхий онолыг ашиглан тооцоолохдоо байршил тогтоогч хиймэл дагуулын цагийг газар дээр суурилсан цагуудаас өдөрт 38 микросекундээр түрүүлэх ёстой гэж одон орон судлаачид тооцоолсон байна.

Энэ нь бага сонсогдож байгаа боловч байршил тогтоох системд наносекундийн нарийвчлалыг шаарддаг бөгөөд 38 микросекунд нь 38,000 наносекунд болно. Хэрэв эдгээр үр нөлөөг зохих ёсоор тооцохгүй бол байршил тогтоох системийн алдаа нь бодит утгаас өдөрт 10 км зөрнө.

Харьцангуй ерөнхий онол нь хийсвэр эсвэл хэт өндөр түвшний зүйл биш бөгөөд та бүхэнд ойр байх болов уу гэсэн үүднээс хиймэл дагуул дээр жишээ авлаа.

Эх сурвалж: astronomy.osu.edu

Зураг: Галилео хиймэл дагуул, P. Carril ESA

САНАЛ БОЛГОХ