Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилчид дархлаажуулалтад хамрагдаж эхэллээ

UB Info

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед Үндэсний тодотголтой “Номин Холдинг” ХХК бүх ажилчдаа дархлаажуулалтад хамруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж эхэллээ. Монгол улс орон даяар тархсан 60 гаруй сүлжээ дэлгүүрийн ажилтан албан хаагчдаас эхний ээлжинд УБ хотын дэлгүүрийн ажилчдыг 2021.03.11-03.17-ны хооронд дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөж байна.

Тус компани цар тахлын нөхцөл байдалд ард иргэдийн бараа хангамжийг тасалдуулахгүй чанартай найдвартай хүргэх үүргээ нэр төртэй тасралтгүй гүйцэтгэж, нэг ч ажилтны цомхтгол хийхгүй болохоо мэдэгдэж байсан билээ. Мөн “Номин Сүлжээ” дэлгүүр хэрэглэгчид үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй тав тухтай үйлчлүүлэх боломжийг бий болгохоор Улсын онцгой байдлын комиссын заавар журмыг чандлан мөрдөж 2 цаг тутамд цэвэрлэгээ, 7 хоног тутамд нэгдсэн ариутгал халдваргүйжүүлэлт, ажилчид болон үйлчлүүлэгчдийн цахим бүртгэл, эрүүл мэндийн асуумжийг өдөр бүр тогтмол хийж хэвшсэн байна.

УБ хот, хөдөө орон нутгийн үйлчлүүлэгчид болон Номин Холдинг ХХК-ийн ажилтан албан хаагчдын дунд #Хайр_Хуваалцахаас_Эхэлдэг уриан дор хоол хүнсээр хязгаарлагдмал зорилтот бүлгийн өрхүүдэд зориулж хүнсний бараа бүтээгдэхүүний хандив цуглуулах зорилго бүхий #ShareBox хандивын аяныг санаачлан зохион байгуулж хандивт цугларсан нэг тонн орчим хүнсний бүтээгдэхүүнийг Лантуун Дохио ТББ-ын Ид шидийн орон 2 хүүхэд хамгаалах байр, Дэлхийн Зөн Монгол / World Vision Mongolia-ийн "Хүүхэд хөгжүүлэх" төслийг хамтран хэрэгжүүлэгч "Харилцааны Хөгжил Төв ТББ"-д хандивлаж байсан гээд худалдаа, үйлчилгээ төдийгүй нийгмийн хариуцлагаа ч умарталгүй хичээн ажиллаж байгаад нийт үйлчлүүлэгчдийн өмнөөс талархал илэрхийлье.

САНАЛ БОЛГОХ