“Номин Холдинг” ХХК-ийн УБ хотын ажилчдын 90% дархлаажуулалтанд хамрагдлаа

UB Info

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед Үндэсний тодотголтой “Номин Холдинг” ХХК нь УБ хот, хөдөө орон нутгийн үйлчлүүлэгчид болон Номин Холдинг ХХК-ийн ажилтан албан хаагчдын дунд #Хайр_Хуваалцахаас_Эхэлдэг уриан дор хоол хүнсээр хязгаарлагдмал зорилтот бүлгийн өрхүүдэд зориулж хүнсний бараа бүтээгдэхүүний хандив цуглуулах зорилгоор #ShareBox хандивын аяныг санаачлан зохион байгуулж хандивт цугларсан нэг тонн орчим хүнсний бүтээгдэхүүнийг Лантуун Дохио ТББ-ын Ид шидийн орон 2 хүүхэд хамгаалах байр, “Дэлхийн Зөн Монгол”-ийн "Хүүхэд хөгжүүлэх" төслийг хамтран хэрэгжүүлэгч "Харилцааны Хөгжил Төв ТББ"-д хандивлаж байсан билээ.

“Номин Холдинг” ХХК нь цар тахлын нөхцөл байдалд ард иргэдийн бараа хангамжийг тасалдуулахгүй, чанартай найдвартай хүргэх үүргээ нэр төртэй тасралтгүй гүйцэтгэж, нэг ч ажилтны цомхтгол хийхгүй болохоо мэдэгдсэн. Мөн “Номин Сүлжээ” дэлгүүр хэрэглэгчид үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй тав тухтай үйлчлүүлэх боломжийг бий болгохоор Улсын онцгой байдлын комиссын заавар журмыг чандлан мөрдөж 2 цаг тутамд цэвэрлэгээ, 7 хоног тутамд нэгдсэн ариутгал халдваргүйжүүлэлт, ажилчид болон үйлчлүүлэгчдийн цахим бүртгэл, эрүүл мэндийн асуумжийг өдөр бүр тогтмол хийж хэвшсэн байна.

Өнөөдрийн байдлаар тус компани УБ хотын нийт ажилчдынхаа 90%-г дархлаажуулж мөн түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулан үйлчлүүлэгчиддээ улам найдвартай үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Худалдаа, үйлчилгээ төдийгүй нийгмийн хариуцлагаа ч умарталгүй хичээн ажиллаж байгаад нийт үйлчлүүлэгчдийнх нь өмнөөс талархал илэрхийлье.

САНАЛ БОЛГОХ