"Инноваци ба тогтвортой хөгжлийн зорилгууд" олон улсын цахим үзэсгэлэн

UB Info

Инноваци, технологийн шийдлүүдийг ашиглан Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангах гадаад, дотоодын шинэлэг санаа, бүтээлч шийдлүүдийг таниулан сурталчлах замаар инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, экосистемийн оролцогч талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх. 

Хамрах хүрээ:

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, лаборатори, төрийн бус байгууллага, өндөр технологийн компаниуд, ОУ-ын байгууллагууд, хамтын ажиллагааны оффис, томоохон бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, энтрепренер залуус.

Зохион байгуулах цахим платформ: Airmeet virtual events platform 

Airmeet платформд оролцогчдын бүүт байрших хугацаа: 2021.05.03-09

Үзэсгэлэнгийн үндсэн арга хэмжээ: 2021.05.07-08

Бүртгэлийн эцсийн хугацаа: 2021.04.18 

Үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтад бүртгүүлэх холбоос: ЭНД ДАРНА УУ 

Үзэсгэлэнд оролцох салбарууд:

  • Боловсролын технологи
  • Хөдөө аж ахуйн технологи
  • Хүнсний технологи
  • Байгаль орчны технологи
  • Ухаалаг хот
  • Блокчейн
  • И-эрүүл мэнд
  • Шинэ амьдралын хэв маяг
  • Робот
  • 3Д хэвлэл
  • Дижитал инноваци /Хиймэл оюун ухаан, Юмсийн интернет /IoT/, Их өгөгдөл /Big data/
  • Шинэ материал
  • Биотехнологи
  • Сэргээгдэх эх үүсвэртэй эрчим хүчний технологи
  • Үндэсний онцлог бүхий соёлын инноваци, бүтээлч үйлдвэрлэл
  • Ухаалаг технологид суурилсан төрийн болон бизнесийн бүтээгдэхүүн, үйлчилгээ
  • Нийгмийн инноваци
  • Бусад 

Business Pitch:

Үзэсгэлэнд оролцогчдоос 10 бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгож хөрөнгө оруулагчдад танилцуулж, хөрөнгө оруулалт татах арга хэмжээ 2021.05.07-ны өдөр болно. 

Шагнал:

  • Инновацийн шилдэг бүтээгдэхүүн 
  • Инновацийн шилдэг үйлчилгээ
  • Олон улсын шилдэг оролцогч

Сонгон шалгаруулалт:

Доорх үзүүлэлтүүдээр оролцох хүсэлтийг сонгон шалгаруулна

1. Бүтээгдэхүүн, үйлчилгээний инноваци

2. Тогтвортой хөгжлийн зорилго, инновацийн тэргүүлэх чиглэлд нийцсэн байдал

3. Зах зээлд нэвтэрсэн болон нэвтрэх боломжит байдал

1-Р ШАТ Онлайн сонгон шалгаруулалтад оролцох бүртгэлийн линк: ЭНД ДАРНА УУ

Бүртгэлийн эцсийн хугацаа: 2021.04.18

2-Р ШАТ Сонгон шалгаруулалтад тэнцсэн байгууллагуудад 2021.04.20-ны дотор мэдэгдэх ба байгууллагууд өөрсдийн байгууллагын болон үзэсгэлэнд танилцуулах бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, 1-3 минутын видео, каталог, лого, баннерийг чанарын шаардлагын дагуу хийж 2021.04.25-ны дотор ирүүлнэ. 

И-Мэйл: innovation.expo.sidia@gmail.com 
Холбоо барих: 70111299 85854510 80113936

САНАЛ БОЛГОХ