Тэнгэр дүүрэн солонго
Тус үзэгдлийг airglow буюу бидний болхи орчуулгаар 'агаарын гэрэл' хэмээн нэрлэх аж. Уг нь агаар мандал маань байнга л гэрэлтэж, гялалздаг байна. Харин тус зурагт тусгагдсан төрлийг ажиглах нь ховор бөгөөд ийм зүйл тохиохын шалтгаан нь агаар мандалд ямар нэг тогтворгүй байдал үүсэхэд орших билээ.
Жишээлбэл ирж буй шуурга. Тэгвэл ийм үзэсгэлэнт өнгө нь хаанаас гаралтай вэ? Улаавтар өнгө нь газрын түвшнээс 87 орчим км өндөрт орших хүчилтөрөгч бол устөрөгчийн ислээс үүдэх OH хоёр атомт молекулд нарнаас ирэх нил ягаан туяа хүрэхэд бий болдог гэнэ. Харин улбар шар, ногоон өнгө нь улаанаасаа чүт дээшлэхэд орших хүчилтөрөгч болон натрийн атомууд мөн нарны туяатай орооцолдсоны улмаас үүсэх аж.
Эх сурвалж: Miguel Claro, Judy Schmidt
Жич: Сайн ажиглавал зургийн зүүн дээд булан хавьцаа Адаг чуулганы галактик харагдах аж.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй