Нойр султай хүнд гүнээс санал болго

UB Info

Сохор Уилли Жонсон хэмээх блюз дуучны бүүвэйн дуу мэт зөөлөн хэрнээ хаяа нь хязгааргүй мэт уудам тэнгисийг гатлахад зориг хайрлах шиг санагдуулдаг нэгэн ая/дуу байдаг.

Тус бүтээл нь эх байсан нарны аймгаа орхиж харийн нутагт хөвж яваа, хүн төрөлхтний ухаан санааг төлөөлж яваа алдарт Вояажер сансрын хөлөгт хавсрагдсан билээ. Хэзээ нэгэн цагт хэт бага магадлалтай ч гэсэн хэн юу нь мэдэгдэхгүй хэдэн харь гарагийнхан тус хөлгийг олоод ‘Хүн төрөлхтөн нь хэдий залуу төрөл ч гэлээ, хэрцгийлэн хоорондоо дайтдаг ч гэлээ, хэвийн бус их хүсэл тэмүүлэлтэй, хэрэг зорилго ихтэй, хээр талыг зориглон мордсон эгэл хэдэн сармагчин мэт хэрнээ энэхүү илгээсэн түүхээрээ энэ ертөнцийг чимсэн аж’ хэмээн эргэцүүлэн бодоосой.

Нойр султай хүнд гүнээс санал болгоё.

Дууны нэр (Dark Was the Night, Cold Was the Ground)

САНАЛ БОЛГОХ