Ерөнхий сайдыг өнөөдөр тодруулна

Засгийн газар

МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдана. Бага хурлаар УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ- ын сонгуулийн үр дүнг хэлэлцэх аж. Мөн ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх ажлаа хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үүнээс гадна Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдыг тодруулахаас гадна намын Ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулах, томилох асуудлыг хэлэлцэх аж.

Урьдчилсан байдлаар Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Н.Энхболд болон С.Бямбацогт нар нэр дэвшээд байна. Харин намын Ерөнхий нарийн бичгийн даргад НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалангийн нэр яригдаж буй.

САНАЛ БОЛГОХ