ХААН Банкны 30 жилийн ойгоор 30 хувийн оноо цуглуулаарай, БАЯРЛАЛАА

UB Info

Өдөр тутамдаа хэрэглэдэг банкны картаараа худалдан авалт хийн урамшууллын оноо цуглуулна гэвэл танд ямар сонсогдож байна вэ? ХААН Банк 30 жилийнхээ ойг угтан харилцагчдадаа бэлэг барьж, ШангриЛа худалдааны төвөөс 30 хувийн оноо цуглуулах аяныг эхлүүллээ.

Өнөөдрөөс эхлэн харилцагч та бүх төрлийн кредит карт болон Priority, Signature дебит картаараа ШангриЛа худалдааны төвийн сонгогдсон 38 байгууллагаас 2021.06.04-ний өдрийг дуустал худалдан авалт хийгээд 30 хувийг оноо болгон цуглуулаарай. Таны худалдан авалтын дүнгийн 1 төгрөг 1 оноотой тэнцэх ба зарласан хугацаанд нэг харилцагч 300,000 хүртэлх оноо цуглуулах боломжтой. Цуглуулсан оноогоо 2021.06.21-нээс өмнө дараагийн худалдан авалтдаа ашиглаарай.

ШангриЛа худалдааны төвийн сонгогдсон 38 байгууллагын жагсаалтыг доорх зургаас харна уу.

Та ШангриЛа худалдааны төвд картаараа худалдан авалт хийхдээ дараах зүйлсийг анхаараарай:

  • Та "Баярлалаа" урамшуулалт хөтөлбөрийн таних тэмдэг бүхий хамтрагч байгууллагын ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр бүх төрлийн кредит болон Signature, Priority дебит картаараа худалдан авалт хийсэн тохиолдолд оноо тооцно.
  • “Баярлалаа” урамшуулалт хөтөлбөрт хамрагдах боломжтой карт шинээр авсан бол идэвхжүүлснээс хойш 24 цагийн дараа урамшуулалд хамрагдах эрх үүсэхийг анхаарна уу. Мөн интернэт банк болон Khan Bank аппликэйшн ашиглан картаа идэвхгүй болгосон бол картаа идэвхтэй төлөвт шилжүүлснээс 24 цагийн дараа урамшуулалд хамрагдах эрх нээгдэнэ.
  • Та бэлэн мөнгөөр худалдан авалт хийсэн, өөр банкны ПОС машинд картаа уншуулсан, техникийн саатлаас үүдэн гүйлгээ хийгдээгүй тохиолдолд урамшууллын оноо тооцохгүй болохыг анхаарна уу.

“Баярлалаа” урамшуулалт хөтөлбөр нь ХААН Банкнаас бүх төрлийн кредит карт болон Priority, Signature дебит карт эзэмшигчдэдээ зориулан хэрэгжүүлдэг “Khan Loyalty” урамшууллын хөтөлбөрийн шинэчлэгдсэн хувилбар ба нийт 200 гаруй байгууллагаас картаараа худалдан авалт хийж, худалдан авалтын үнийн дүнгээсээ 3%-30%-ийн хөнгөлөлт эдлэх, тэмдэглэлт баяр ёслолоор буцаан олголтын аянд оролцож, худалдан авалтын үнийн дүнгээс тодорхой хувийг эргүүлж авдаг урамшууллын хөтөлбөр юм. ХААН Банкны зүгээс 30 жилийн ойн хүрээнд энэхүү урамшууллын хөтөлбөрөө “Баярлалаа” нэртэйгээр шинэчлэн танилцуулж байна.

THANKS аппликэйшн нь Khan Loyalty аппликэйшний шинэчлэгдсэн хувилбар бөгөөд “Баярлалаа” урамшуулалт хөтөлбөрт хамрагдсан картын хөнгөлөлт, урамшууллын тухай бүхий л мэдээллийг нэг дороос авах боломжтой юм. Тус аппликэйшнд нэвтрэхийн тулд интернэт банкныхаа нэвтрэх нэр, нууц үгээ ашиглана. Хэрэв та Khan Loyalty аппликэйшн ашигладаг бол App store эсвэл Playstore-руу орж аппликэйшнээ update хийгээрэй. Шинээр суулгах бол App store эсвэл Playstore-оос Thanks.mn гэж хайгаад, татан авч суулгаарай.

Та шинэчлэгдсэн THANKS аппликэйшнээр:

  • ХААН Банкнаас зарласан картын хөнгөлөлт, урамшууллын мэдээллийг цаг алдалгүй авах;
  • Цуглуулсан болон зарцуулсан оноогоо шалгах;
  • “Баярлалаа” урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй үйлчлүүлэх байгууллагын мэдээллийг харах боломжтой.

ХААН Банкийг сонгон үйлчлүүлдэг танд БАЯРЛАЛАА

САНАЛ БОЛГОХ