Уран зургийн чиг хандлага: "Нууц Үнэсэлт" үзэсгэлэн гарч байна

UB Info

Шинэ шинэлэг, содон бүтээлүүдийг сорчилон дэлгэдэг Art of UB галерейд Соёлын Гавьяат Зүтгэлтэн Энхжаргалын "Нууц Үнэсэлт" Уран зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ.

Уламжлалт монгол зураг хэрхэн орчин үе руу хэлбийж, шинэчлэгдэж буйг харах боломжтой "Нууц Үнэсэлт" үзэсгэлэнгээс та нэг өнгөөр хэчнээн зүйл илэрхийлж болдгийг, олон өнгөний тоглолтыг хэрхэн нүдний чимэг болгож болохыг харах болно. "Нууц Үнэсэлт" Уран зургийн үзэсгэлэн нь Соёлын Гавьяат Зүтгэлтэн Энхжаргалын сүүлийн 4 жилийн бүтээлүүд бөгөөд түүний 10 дахь бие даасан үзэсгэлэн гэдгээрээ онцлог юм.

Үзэсгэлэн 2021.05.17-ны өдрөөс эхлэн 06.15-ны өдөр хүртэл Art of UB галерейд 10:00-19:00 цаг хүртэл нийтэд дэлгэгдэх бол олон улсад виртуалаар давхар явагдаж байгаа юм.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамьян Гүн гудамж, Чойжин Сүист Барилга, 2 давхар 205 тоот

Холбогдох утас: 9016-9999, 9075-3509

Такс: Том хүн 10,000, Хүүхэд (-16) 5,000

Үзэсгэлэнгийн хугацаа: 2021.05.17-06.15-өдөр хүртэл, 10:00 - 19:00 цагийн хооронд

САНАЛ БОЛГОХ