СОНГУУЛЬ: БААБАРЫН ДҮГНЭЛТ

UB Info

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн рейтингтэй холбоотой мэдээлэл сошиал ертөнцөд гол сэдэв болж байна. "МЕС" судалгааны төвөөс энэ сарын 17, 18, 20-нд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн 2000 хүний дунд тандалт судалгаа явуулахад оролцсон иргэдийн 44 хувь нь МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжсэн бол 3 хувь нь АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийг, 10 хувь нь "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбатыг, 8 хувь нь "Цагаан сонголт хийнэ", үлдсэн хувьд нь "Сонголтоо хараахан хийж амжаагүй байна" гэсэн судалгааны дүн гарчээ. Үүнтэй холбоотойгоор сошиал ертөнцөд нэр дэвшигчдийн дэмжигчдийн дунд ширүүхэн маргаан өрнөж байгаа юм. Нийтлэлч Баабар энэ тухайд "Яагаад МАН-ын нэр дэвшигч 60% саналтай вэ? Ард түмэн түүнд хайртай юу? 1. Гол сөрөх хүчин АН 4 хуваагдсан, нам дотроо хамгийн сөрөг рейтингтэй хүн дэвшсэн. 2.ХҮН хэн ч танихгүй хүн дэвшүүлсэн, орон даяар сүлжээгүй. 3. Вакцинаас ЗГ-ын нэр сайн буй. 4. Мояа арми Хүүк рүү шилжсэн" гэж жиргэжээ.


САНАЛ БОЛГОХ