НОМИН-с НОМИНД бэлэгтэй хөтөлбөр 24 дэх жилдээ үргэлжилж байна

UB Info

"Улсын их дэлгүүрээр аялсан нь" зургийн уралдаанд оролцсон Авьяаслаг бяцхан хүүхдүүд шагналаа гардан авч НОМИН-с НОМИНД бэлэгтэй хөтөлбөр 24 дэх жилдээ үргэлжилж байна.

НОМИН Холдинг ХХК-аас хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон гар зургийн уралдааныг зохион байгуулдаг билээ. Энэ хүрээнд энэ онд 17 дахь жилдээ хүүхдийн сэтгэн бодох, хөгжих, гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэх зорилгоор “НОМИН-ын адал явдлууд”, “Улсын Их Дэлгүүрээр Аялсан нь” сэдэвтэйгээр 3-4 нас, 5-6 нас зураг будах, аав ээжтэйгээ хамтран сонирхолтой түүх зохиох, 7-8 нас, 9-10 нас зураг зурах гэсэн 4 насны ангилал бүхий 2 ерөнхий сэдвийн хүрээнд нийт 1000 гаруй хүүхдийн бүтээлийг хүлээн авч шилдгүүдээ шалгаруулан амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

Түүнчлэн 0-12 насны 36’000 орчим “НОМИН” орсон нэртэй хүүхэд бүрийг баярлуулах "Номингоос Номинд бэлэгтэй" хөтөлбөр 24 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жил нэгэн онцлогтойгоор явагдаж байгаа бөгөөд Hippocards, Сүүн Шүдхэн, Юнител групп, Tomyo апплекэйшн зэрэг хүүхэд багачууд төдийгүй залууст зориулсан, тэдний эрүүл мэнд, мэдлэг ур чадварт багахан ч болов хувь нэмэр оруулах зорилготойгоор дараах байгууллагуудтай хамтран “НОМИН” орсон нэртэй үрсүүдээ баярлуулж эхлээд байна.

Өхөөрдөм үрсийн баясгалантай инээдэд хорвоо дэлхий баясан цэнгэсэн, үлэмж ачит ээжийн бүүвэйнд буурал дэлхий уяран хайлсан эх үрсийн баярын өдрийн мэндийг Номин холдинг ХХК-н зүгээс хүргэж байна.

САНАЛ БОЛГОХ