Хүлээлтээс давсан мэдрэмж шинэчлэгдсэн Nissan X-Terra
Бартаат замын аялагчид даа зориулан D-SUV ангилалд багтах 70-н жилийн турш SUV ангиллын автомашин дээрх туршлага судалгаан дээр тулгуурлан бүтээгдсэн 3-р үеийн бүрэн шинэчлэгдсэн Nissan X-Terra Titanium загварын автомашиныг танилцуулж байна. X-Terra нэр нь Extreme Terrain утгатай бартаат бүхий л замыг туулахад зориулагдсаныг нэрнээсээ авахуулан баталж байна.
2.5 литрийн багтаамжтай 4-н цилиндр бүхий бензин хөдөлгүүр, 7-н шатлалт автомат хурдны хайрцаг, хойд цахилгаан дифференциал түгжигч, гулсалтын эсрэг тоормосны хязгаарлагдмал дифференциал, залгаж салгадаг 2х4 дугуйн хөтлөгч болон хүндрүүлэгчийн ажиллагаа илүү сайжирснаар таны хүссэн газар бүрэн шинэчлэгдсэн Nissan X-Terra саадгүй хүргэх болно. Шинэчлэгдсэн Nissan X-Terra Titanium-ийн илүү хурц загвар болон инженерчлэлийн төгс шийдэл, дэвшилтэт Nissan Intelligent Mobility технологитой хосолсноор хүчин чадал, жолоодлогын дуулгавартай байдал нь таны хүлээлтээс давж аялах эрмэлзлийг өдөөх болно.
Nissan Patrol загвараас өвлөж авсан V-Motion урд нүүр, хэвтээ хромон хөндлөвч нь автомашины их биеийг илүү өргөн харагдуулах бөгөөд алсаас хөдөлгүүр асаах систем, чулак болон хүчитгэсэн бат бөх рамтай хослуулсан X- Terra шинэ төвшинд хүрлээ.
Ерөнхий дүр төрх нь бартааг туулахаар бүтээгдсэн мэт боловч тав тухыг бүрэн хангахын зэрэгцээ Nissan Patrol загвараас өвлөн авсан C хэлбэрийн LED гэрэл, дэвшилтэт технологиор тоноглогдсон цоо шинэ X-Terra.
Автомашины салоны орон зайг илүү тодотгох хөндлөн загвар нь Apple CarPlay болон Android Auto-ын тусламжтайгаар ухаалаг гар утасны дуртай аппликейшнүүдээ ашиглах боломжтой 9-инчийн мэдрэгчтэй дэлгэц, 7 хүний суудал бүхий нэг болон 2-р эгнээний Zero Gravity суудал, хөдөлгүүрийн дуу болон гадна чимээг тусгаарлах акустик шил нь танд гэртээ байгаа мэт тохилог сэтгэгдлийн төрүүлэх болно.
Цоо шинэ X-Terra Titanium-г 7-н өнгийн сонголттойгоор Ниссан брэндийн Монгол дахь албан ёсны дистрибютер Моннис Моторс ХХК танд санал болгож байна.
Харилцах утас: 7585-1111
Хаяг: www.google.mn
Facebook: Nissan (MN)
Twitter: NissanMongolia_
Instagram: nissan.mongolia
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй