Зориг сангийн ажлын нэг өдөр | Zorig Foundation Office tour

UB Info

Монголын залуусын боловсрол, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг дотоодын ТББ болох Зориг сан нь 22 жилийн хугацаанд тасралтгүй хөдөлмөр эрхлэлт болон манлайллыг дэмжих чиглэлээр ажилласаар ирсэн юм.  

Үүсгэн байгуулагдсанаасаа хойш Монголдоо хамгийн олон буюу 2600 гаруй оюутанд дотоодын тэтгэлэг олгоод буй тус байгууллага нь жил бүр залуучуудын манлайллыг дэмжих 14 төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж, тэдгээр хөтөлбөрүүдэд хамрагдсан залуус нийгмийн сайн сайхны төлөөх бичил төслүүдийг бие даан хэрэгжүүлдэг гэдгээрээ онцлогтой.

Тэгвэл Зориг сангийн үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд ENC Brands Italian Concept Store тавилгын дэлгүүрийн хамт олон дэмжиж оффисыг нь тохижуулсан байна.

Орчин үеийн өнгө төрхийг шингээж залуучуудыг тухлаг орчинд бүтээмжтэй ажиллах боломжийг бүрдүүлж өгсөн  “ENC brands” хамт олонд талархсанаа илэрхийлье. 

САНАЛ БОЛГОХ