Мууртай хэсэг нөхөрлөх нь
Мэдээ
Нохойнд дуртай хүмүүс ч муурын зурагтай хувцас өмсдөг болно
Анх “Gucci Resort 2017” загварын шоугаар олон өнгийн даавуун болон сүлжмэл цамц, нөмөргөн дээр муурын зураг байгаа харагдсан. Дараа нь “Loewe’s Fall 2016”-ын шоуны үеэр хар, цагаан өнгийн хувцастай загвар өмсөгчид муурын толгой бүхий том зүүлтээр гангарсан байв. Vogue- ийн сэтгүүлч Лили Гоксенин “Удаагаар Marc Jacobs Resort шоуны үеэр муурнууд дахиад л мэр сэр харагдсан. Загварын гурван шоунд ийм байгаа юм чинь тренд болжээ гэж бодсон” хэмээжээ.
Оны эхээр Стелла МакКартни ирвэсний хээтэй хүрэмнийхээ дэргэд амьд муур тавихад эл шинэ трендийн үнэр ханхалсан гэж болно. Харин одоо шинэ давалгаа бүрэн утгаараа иржээ.
Загварын ертөнцөд гал дүрэлзүүлж буй хоёр залуухан загвар зохион бүтээгч Жонатан Андерсон, Алессандро Мишель нар муурыг онцолсон бол хүлээн зөвшөөрөгдсөн л гэсэн үг. Энэ тэжээвэр амьтны зурагтай ноосон цамц загварлаг юм. Бас лазерын өнгөтэй мууртай богино ханцуйтай цамц тансаг болжээ. Муужгайн дүрс бүхий кулонтой хүзүүний зүүлт энэ намрын гол сонголт байна. Загварын ертөнцөд муур анх удаа ирсэн үү гэвэл үгүй. United Bamboo брэндийн 2014 оны гол дүр нь тэр байсан бол Miu Miu тухайн жилийн хавар муур хэлбэртэй нүдний шил гаргасан юм. Гэвч төдийлөн удалгүй арчигдсан гэж болно.
Харин америкчуудын хоёр дахь хайртай тэжээвэр амьтан болох муурт үзүүлж буй энэхүү “хүндэтгэл” загварын ертөнцөд хэсэг эргэлдэх төлөвтэй байна. Уг тренд нохойд хайртай хүмүүсийн зүрх сэтгэлийг дэлхийн хамгийн хямсгар амьтанд нээж өгч ч магадгүй. Энэ бүхэнд эргэлзэж байвал Карл Лагерфельдийн цасан цагаан эрх муужгай эсвэл Vogue-ийн Креатив албаны захирал Грейс Коддингтон “Муур хэзээ ч моодноос гарч байгаагүй” гэснийг санаарай.
МУУХАЙ БАС САЙХАН ГУТАЛ ЗАГВАРЫГ ДАХИН ЭЗЭМДЛЭЭ
“Tevas”-ын наадаг оломтой, “Ugg”-гийн үргэлж ултай сандаал, “Birkenstocks”-ын хоёр оломтой, Crocs-ын резинэн углааш болон модон ултай гутал загварын оргил болоод байна. Зарим нь үүнийг болхи гэж байгаа ч нөгөө хэсэг нь сайхан гэж үзэж буй. Ерөнхийдөө энэ бүхнийг 1990-ээд оны давалгааны үргэлжлэл гэж болохуйц. Ялангуяа ган халуун зун ирж байгаа нь тухайн үеийн салан задгай хэв маягийг санагдуулна. Эдгээр гутлын сайхан нь трапец хэлбэртэй өмдийг модон ултай гуталтай хослуулан ажлын байр, бүр Vogue дотор ч өмсөж болох нь ээ.
Загвар муутай болон моодны гутал хоорондоо ялгаатайг энд тэмдэглэх учиртай. Хүмүүс үүнийг хэрхэн тодорхойлохоос үл хамааран энэ төрлийн гутлын загалмайлсан эх бол Миучча Прада юм. Миланы загвар зохион бүтээгч 1996 оны хавар 1970-аад оны цахилгаан бараа үйлдвэрлэгчдийн тренд болох тод өнгийг авч, эрээн хээ хуар, бүдүүн, болхи өсгийтэй гутлаа танилцуулсан. Түүнийгээ тэрбээр “Banal eccentricity” хэмээсэн билээ. “Prada”-гийн пост модернист загварууд үнэхээр мэргэн байж чаддаг.
Түүнчлэн логик авцалдаагүй гуталд санаа зовдог бидний зүрхэнд шууд хүрдэг гэж болно. Учир нь ийм төрлийн гутал ойлголтоос, хэрэглээнээс хэтэрсэн байдаг. Энэ нь 1998 оны намрын шоугаар ноолууран углааш танилцуулсан Нарцисо Родригес болон 2013 онд усны углаашинд ангийн үс дэвссэн Cеline-ийн Фиби Фило тэргүүтэй дизайнеруудад хамаатай. Дашрамд дурдахад дуучин Рианнагийн “Puma”-тай хамтарч гаргасан ягаан, хар өнгийн үстэй углааш Фибигийн бүтээлээс санаа авсан байж болзошгүй. Эл үстэй углааш хэдийнэ дуусчихаад байгаа нь зуны трендийг батлах шиг.
Birkenstock- ийн углааш. 1990-ээд оны хоёр оломтой углааш эргэн ирлээ.
“Tevas”-ын наадаг оломтой сандаал Их хавцлын хөтөч углаашаа Velcro цагны оосроор бэхэлж боосон 1984 оноос эхтэй. Харин “Adilette” углааш анх 1972 онд гарсан бол “Birkenstock”- ын хоёр оломтой углааш анх 1964 онд хийгдэж, 1990-ээд онд олны анхаарал татсан аж. Гэвч тухайн үед загварлаг харагдах гэж биш, олон нийтийн шүршүүрт орохдоо, ойр зуур гарахдаа л өмсөж байв.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй