Зориг Сангийн ууган хөтөлбөр болох Залуу Манлайлал Хөтөлбөр 19 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна.

UB Info

Залуу Манлайлал хөтөлбөр нь нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах, хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй, ажлын гараагаа эхлүүлж буй их дээд сургуулиа төгссөн 25 хүртэлх насны залууст дэлхий дахин болоод Монгол улсад тулгарч буй асуудлуудын талаар цэгцтэй ойлголт өгөх, хөгжин дэвшихэд нь туслалцаа үзүүлэх зөвлөгч, манлайлагчидтай холбоо тогтоох боломжийг олгох зорилготойгоор 2003 оноос хойш хэрэгжиж байна. Хөтөлбөрт хамрагдсан залуус 8 сарын туршид сургалт, уулзалтуудад хамрагдахаас гадна нийгэмд чиглэсэн төслийг санаачлан хэрэгжүүлдэг юм.

Шаардлагыг хангаж байгаа залуус өргөдлийн маягтыг онлайнаар ЭНД ДАРЖ  бөглөх боломжтой.

Өргөдлийг 2021 оны 9 сарын 7-ний өдрийн 17:59 цаг хүртэл хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.zorigsan.mn болон 11-315544 утсаар авна уу.

САНАЛ БОЛГОХ