1 өдөр 1 бизнес: "Mongolian Chili Oil" Та амтлаад л үз

UB Info

“1 өдөр 1 бизнес” төслийн хүрээнд бид бизнес эрхлэгчдээ дэмжин өдөр бүр онцлох мэдээ болон баннерыг UB Info аппликейшнд ҮНЭГҮЙ байршуулж өгч байгаа билээ.

Өнөөдрийн онцлох бизнесээр Mongolian Chili Oil. Азийн өнө эртний хоолны өндөр соёлт улсуудын гал тогооны салшгүй нэгэн жор нь ЧИЛИ ОЙЛ. Бид энэхүү бүтээгдэхүүнийг Монгол хүний мэдрэмж, амтлах чадвар, хоолны соёлд тохируулан цэвэр байгалийн гаралтай, дээд зэрэглэлийн, шинэ түүхий эдээр өөрсдийн өвөрмөц жороор боловсруулан 2 төрлөөр бэлтгэж Монголчууддаа хүргэж байна.

Манай бүтээгдэхүүн нь Монгол хоолтой төгс зохицдог бөгөөд бүх төрлийн шөлтэй хоол, 2-р хоол, хуурга, бууз, хуушуур, шарсан мах, жигнэсэн мах, гахай, тахианы махтай шууд хэрэглэж болохоос гадна мөн дүрлэгэд хольж чанасан махаа амталж идэхэд гайхалтай зохицдог. 

Манай бүтээгдэхүүний найрлагад сармисны агууламж маш өндөр байдаг учир ханиад томууны улиралд таны дархлааг маш сайн дэмжинэ. Халуун ногоонд дуртай хүмүүст зориулан дунд зэргийн халуун ногоотой, халуун ногоо бага хэрэглэдэг хүмүүст зориулан зөөлөн халуун ногоотой байдлаар 2 төрлийг үйлдвэрлэж байна.  

Манай бүтээгдэхүүн нь Монгол улсын оюуны өмчийн эрхээр баталгаажсан шинэлэг бүтээгдэхүүн болно.   

REDDY-ийг бүх хүнсний сүлжээ дэлгүүр /Номин, Емарт, Сансар, Оргил, Ммарт, Макс супермаркет, Баттрейд Си, Тэнгэр бөөний төв, Тэнгэр Плаза, Банана жимсний дэлгүүр/ болон сүлжээ дэлгүүрүүдийн орон нутаг дахь салбаруудад /Дархан, Эрдэнэт, Өвөрхангай, Ховд, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Дорноговь Сайншанд, Хөвсгөл, Хэнтий-Чингис хаан, Арвайхээр, Увс, Замын-Үүд, Багануур/ мөн Фермерүүд зах, Саруул зах, Сандай-2 худалдааны төвд худалдаалж байна. Онлайнаар захиалахыг хүсвэл  www.mongolshim.mn сайтнаас захиалан авах боломжтой.  

Манай байгууллагатай хамтран ажиллахыг хүсвэл бид үргэлж нээлттэй байх болно.

Утас: 88090811, 88006040

Facebook: Reddy.chili.oil

САНАЛ БОЛГОХ