Том ба Жерри!

UB Info

2018 онд АНУ болон Герман улсын сансрын агентлаг хамтран Gravity Recovery and Climate Experiment Follow-On (GRACE-FO) төслийн хүрээнд хоёр хиймэл дагуул сансарт хөөргөсөн билээ.

Тус хиймэл дагуулуудын зорилго нь дэлхийн усны массын хөдөлгөөн болон түүнээс хамааран таталцлын хуваарилалтад хэрхэн нөлөөлж буйг судлах юм. Харин яагаад Том ба Жерри хэмээн хочлох болсны учир нь нэгнийхээ араас хөөн хөвж буй мэт хоорондоо 200 км-ын зайтай нисэх аж.

Эх сурвалж: grace.jpl.nasa.gov

САНАЛ БОЛГОХ