Хамгийн хүчтэй дуран авай болох Жэймс Вэбб

UB Info

Ганцхан сарын дараа хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй дуран авай болох Жэймс Вэбб нь сансарт хөөрөх билээ (2021 оны 12-р сарын 18-нд). 2016 оны тооцооллоор тус дуран авайг бүтээх ажилд нийт 10 гаруй тэрбум ам.доллар зарцуулсан байгаа бөгөөд Northrop Grumman болон Ball Aerospace & Technologies компаниуд үйлдвэрлэлийг нь хариуцжээ.

Жэймс Вэбб нь Их тэсрэлтээс хойш 200 сая жилийн дараа үүссэн хамгийн анхны оддын гэрлийг хураах чадвартай гэж тооцоологдож байгаа бөгөөд хэрэв тэгж чадах бол бид ертөнцийн эхлэл рүү улам л тэмүүлэх болно. 

Тус дуран авайн нь хэт ягаан туяаг 6.5 метр диаметрийн том толинд ойлгож алсын зайг ажиглах бөгөөд дэлхийгээс 1.5 сая км-ын зайд байрлаж ажиллах болно. 

ЭНД ДАРЖ илүү дэлгэрэнгүйг уншиж аваарай. 

Эх сурвалж: Ball Aerospace, NASA/Chris, CSA/ComDev, Gunn, Drew Noel

САНАЛ БОЛГОХ