Түүхийн энэ өдөрт!

UB Info

1935 оны энэ өдөр агуу физикч Эрвин Шрёдингер өөрийн алдарт бодлын туршилт болох "Шрёдингерийн муур" тухай өгүүлэл нийтэлжээ.

Нэгэн муур болон цацраг идэвхт үүсгүүрийг нэг хайрцаг дотор хийсэн гэж төсөөлье. Муурын дэргэд цацраг идэвхт задралыг бүртгэгч байгаа бөгөөд энэ бүртгэгч нь шилэн саван дотор орших хортой хийг гаргах боломжтой. Цацраг идэвхт үүсгүүр нь цагт задрал хийх 50%-ийн магадлалтайгаар (квант механикийн зарчмын дагуу) сонгогдсон гэж үзье. Тэгвэл цагийн дараа муур амьд эсвэл үхсэн байх магадлал нь адилхан. Макс Борны квант механикийн үндэслэлийн дагуу туршилт эхэлснээс цагийн дараа хайрцаг дотор муур үхсэн ба амьд гэсэн хоёр төлөвийн нийлбэрт байх ёстой. Өөрөөр хэлбэл муурын долгионы функц нь үхсэн ба амьд гэсэн долгионы функцуудын суперпозиц болно гэсэн үг билээ.

Шрёдингер өөрийн зохиосон онол нь магадлалаар тайлбарлагдах үед ямар ч утгагүй байна хэмээн боджээ. Борн харин хайрцагны тагийг онгойлгон муурыг харах дариуд долгионы функцийн мөхөлт явагдаж долгионы функц нэг тодорхой утгатай болох буюу муур нэг бол үхсэн нэг бол амьд байна хэмээн тайлбарлажээ. Үүнээс өмнө 1933 онд Дирак болон Шрёдингер хоёр квант механикийг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн үзэн Нобелийн физикийн шагнал хүртэж байжээ.

Эх сурвалж: nobelprize.org

САНАЛ БОЛГОХ