Квант физикээр оролдвол малгай өмсөөрэй

UB Info

Алдарт физикч Макс Планк нь физик/химич В.Нернстийн электролитын онолд тулгуурлан электролит уусмалын потенциалын ялгаврыг бодож гаргасан билээ. Түүний цацралын термодинамик онолын бүтээлүүд нь ихээхэн ач холбогдолтой болсон юм. Ийнхүү үнэмлэхүй хар биеийн цахилгаан соронзон цацралын спектрт энергийн хуваарилагдах томьёог гаргасан байна. Үүнийг Планкийн хууль гэдэг. Туйлын бага масстай эгэл бөөмийн хөдөлгөөний хуулийг илэрхийлэхэд хэрэглэгддэг тогтмол хэмжигдэхүүнийг бодож гаргасан нь одоо Планкийн тогтмол нэртэйгээр өргөн хэрэглэгдэж байна.

Макс Планк энэ хэмжигдэхүүнийг бодож 1900 оны 12-р сарын 14-нд Герман улсын Физикийн нийгэмлэгт танилцуулснаар квант физикийн үндсийг тавьсан гэдэг билээ.

Эх сурвалж: Max Planck Society, portal.dnb.de, deutsche-digitale-bibliothek.de

САНАЛ БОЛГОХ