Жэймс Вэбб дурангийн анхны зураг иржээ!

UB Info

Өчигдөр буюу 02-р сарын 11-нд NASA-аас алдарт дурангийнхаа анхны зургийг олон нийтэд цацсан байна. Тус зургийг 02-р сарын 02-нд Жэймс Вэбб дээрх NIRCam ашиглан туршилтын зарчмаар дарсан байна. 

Энэхүү зурагт HD 84406 хэмээх нэртэй од харагдах бөгөөд тус одноос цацарч буй гэрэл нь Жэймс Вэббийн 18 толинд тусгагдсан учраас энд тэнд харагдах 18 ширхэг цагаан цэг харагдаж буй аж. Дурангийн тохиргоог ирэх хэдэн саруудад хийснээр эдгээр 18 цэг нь тодоор харагдах ганц цэг болох юм байна! HD 84406 нь биднээс 258.5 орчим гэрлийн жилийн цаана орших бөгөөд Их Баавгай одны ордод орших аж. 

Жич: Хэдий бид өнгө нь холилдсон, үзэсгэлэнт зураг хүлээсэн хэдий ч Жэйм Вэбб нь Хабл дурангаар дарсан гайхамшигт зургуудыг ч ирээдүйд бүр нарийвчлалтай харагдуулах чадамжтай, Хабл дурангийн харж чадахгүй байсан зүйлийг хүртэл харах хүчтэй дуран гэдгийг мартуузай. Эрдэмтэд тохиргоо, туршилтуудаа бүрэн хийсний дараа яг хүлээж буй төрлийн зургууд нийтлэгдэж эхлэх байх шүү.

Эх сурвалж: NASA, space.com

САНАЛ БОЛГОХ