“Монголын эдийн засгийн чуулган-2022”-ыг угтсан урьдчилсан хэлэлцүүлгүүд эхэллээ

UB Info

Цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан “Монголын эдийн засгийн чуулган” энэ удаад  “Шинэ сэргэлт” уриан дор явагдахаар болсон. Чуулган 2022 оны дөрөвдүгээр сарын 7, 8-нд явагдах бол арга хэмжээг угтаж Шинэ сэргэлтийн бодлого зорилт тус бүрээр урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдрөөс эхлэн зохион байгуулагдаж байна. Ингэснээр салбар тус бүрт тулгамдаж байгаа асуудал, зөвлөмжийг нарийвчлан ярилцаж нэгдсэн санал, зөвлөмжийг чуулганаар хэлэлцэх давуу талтай юм.

Урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр “Эрчим хүчний сэргэлт” хэлэлцүүлгээр эхэлсэн бөгөөд цаашид дараах хуваариар үргэлжилнэ. 

Үүнд:  

1. Эрчим хүчний сэргэлт  2022.03.21      

2. Төрийн бүтээмжийн сэргэлт  2022.03.22     

3. Аж үйлдвэржилтийн сэргэлт  2022.03.24  

4. Хот, хөдөөгийн сэргэлт  2022.03.25  

5. Боомтын сэргэлт  2022.03.28

6. Ногоон хөгжлийн сэргэлт  2022.03.29-30

Дээрх урьдчилсан хэлэлцүүлгийг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулан салбарын яамд зохион байгуулж байна. 

САНАЛ БОЛГОХ