Үер усны аюулаас болгоомжил

Мэдээ

Үндэсний их баяр наадам болоход дөрөв хоног үлдлээ. Тиймээс баярын өдрүүдээр цаг агаар ямар байхыг Цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн цаг уурч Э.Энхзаяагаас тодрууллаа.

-Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?

-Наадмын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв байдал гарсан. Эхний өдрүүд буюу энэ сарын 9-нд баруун аймгийн нутгаар, 10-нд төв хэсгээр, 11, 12-нд нутгийн зүүн хэсгээр хур бороо орно. Ойрын өдрүүдэд агаарын температур өндөр халалттай байсан. Харин наадмын үеэр өдөртөө 10 градусаар буурах төлөвтэй байна. Тэгэхээр бага зэргийн бороотой байна гэсэн үг. Мөн цаашдаа энэ сарын 14, 15-нд ихэнх нутгаар борооших урьдчилсан мэдээ гарсан. Энэ сарын 9, 10-нд бороо ахиу хэмжээтэй, үргэлжлэн орох төлөвтэй. Харин 11-нд зүүн зүгийн 12-нд ихэнх нутгаар түр зуурын бороо орно.

-Зун үзэхгүй байсаар намартай золгох нь гэж хүмүүс ярьж байна. Энэ сард нартай өдрүүд байна уу?

-Ерөнхийдөө наадмын өмнөх өдрүүд 6-9-нд нийт нутгаар хална. Ялангуяа энэ сарын 8, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгаар 33-38 градус хүрэхээр байна. Тиймээс ард иргэд маань баярын өмнөх өдрүүдэд наршихаас сэргийлэх хэрэгтэй. Харин наадмын өдрүүдэд үер усны аюулаас болгоомжлох нь зүйтэйг сэрэмжлүүлье.

САНАЛ БОЛГОХ