Та үүнийг мэдэх үү?

UB Info

БНСУ-ын иргэн Kim Ung-yong нь 1 настайдаа Солонгос цагаан толгой, 1,000 Хятад ханз сурсан байжээ. 3 настайдаа анализын бодлого бодож сурсан аж. Харин 5 настайдаа Солонгос, Англи, Франц, Герман болон Япон хэлээр ярьж сурсан бөгөөд тэр жилдээ АНУ-ын Лос-Анжелес хотын Grand High School-д элсэн оржээ. БНСУ-д эргэн очиход хуулийн шаардлагаар бага, дунд, ахлах сургуульд сурч үүнийгээ харин хоёрхон жилийн дотор гүйцээсэн байна. Дараа нь Chungbuk National University-д элсэн орж тэндээ барилгын инженер чиглэлээр суралцаж, докторын зэргээ хамгаалсан түүхтэй аж.

Мөн тэр нэгэн цагт Guinnes World Records-д бүртгэгдсэн хамгийн өндөр IQ оноог авч байсан аж ээ (210).

Эх сурвалж: artsandculture.google.com

САНАЛ БОЛГОХ