Молекулуудаа!

UB Info

Нэгэн сонирхолтой газрын зураг олж харав. Газрын зураг гэхэд газар ч байхгүй сонин байгаа биз. Энэ бол нарны аймгийг бүрдүүлэгч биетүүдийн тойрог замын зураг. 

Элеанор Луз гэх нэгэн биологич эмэгтэй өгөгдлүүд ашиглан загварчлах дуртай ба тэрний гаргасан 'Огторгуйн Атлас' цувралын нэг хэсэг бол энэхүү загвар юм.

Энэхүү тойрог замын зурагт нарны аймагт багтах 10 км-ээс дээш диаметртэй бүхий л биетүүдийн тойрох замыг дүрсэлсэн байна. Ингэхдээ тэр 5 төрлийн багц өгөгдлүүд ашигласан ба NASA-ийн олонд нээлттэй өгөгдлийн санг ашиглажээ.

Энд 18,000 астероид болон сүүлт одод, нарны аймгийн бусад гишүүдийг багтаасан. Үл мэдэгдэх хэмжээтэй биетүүдийг жижигхэн зурааснаас дүрсэлсэн бол бусад биетүүдийг харьцангуйгаар дугуй дүрсээр харуулсан байна.

Энэхүү зургийг гаргахдаа тэр Python 3.7.1, NASA Horizons, Illustrator болон Photoshop CC 2019 программуудыг ашигласан гэнэ.

ЭНЭ линкээр орж энэ зургуудыг хэрхэн бий болгосныг хараад, дагаад хийх боломжтой санагдлаа. 

Эх сурвалж: Eleanor Lutz (https://eleanorlutz.com/mapping-18000-asteroids)

САНАЛ БОЛГОХ