Карл Саган гэж хэн бэ?

UB Info

Алдартан, эрдэмтэн, "Космос" шинжлэх ухаан, танин мэдэхүйн ТВ-ийн цувралын зохиолч гэдгээр нь бидний мэдэх Карл Саганы тухай дэлгэрэнгүй танилцуулъя.

1. Эрдэмтэн

"Өдөрт 18 цагийг ажилдаа зарцуулдаг тэрээр хийж буй зүйлдээ чин сэтгэлээсээ ханддаг байсан.". “Тэр бол яахын аргагүй Телевизийн хүн, жинсэн өмд өмссөн хэр нь ээ тэгж их энгийн бас тайван харагддаг өөр эрдэмтэн байхгүй дээ. Гэхдээ түүнд үүнээс ч илүү аугаа чанарууд байсан.” Эрдэмтний хувиар Харвардын залуу профессор Саган 1970-аад оны эхээр гараг эрхсийн шинжлэх ухаанд жинхэнэ хувь нэмрээ үлдээсэн нэгэн. Хүлэмжийн хийн нөлөө Сугар гарагийн агаар мандлыг хар тугалга хайлуулж болохуйц халуун болгодог гэж анх Саган таамаглаж байсан юм. 1977 онд тэрбээр ердөө л оюутан байхдаа Бархасбадь, Санчир, Тэнгэрийн Ван, Далай Ван гарагуудыг судлуулахаар нисгэсэн хоёр ч Вояжер даалгаврын ардах зураглалын судалгааны багийн гишүүн байсан. Эдгээрээс гадна маш олон шинжлэх ухааны ажилд өөрийн оюун ухаан, хөлс хүчийг зориулсан юм.

2. Алдартан

Саган Вояжер даалгаврын хоёр хөлөгт багтсан "Алтан пянз"-тай багийг удирдаж байсан ба уг пянзанд нь (фонографын зүүтэй хамт илгээсэн) И.С. Бахаас эхлээд Жонни Б. Гүүд хүртэлх хүн төрөлхтнийг илтгэх олон арван бүтээлүүдийн хэсгээс болон олон хэл дээрх мэндчилгээ, Дэлхий дээрх байгалийн дуу чимээг хүртэл багтаасан байлаа. 1980 онд алдарт “Космос” ТВ цуврал олонд хүрсний дараа түүний хувьд бүх зүйлс өөрчлөгдсөн гэдэг.

3. Үл итгэгч

"Шинжлэх ухаан бол цогц мэдлэгээс хавь илүү зүйл. Энэ бол сэтгэн бодох чадвар, хэн ч алдаа гаргах боломжтой гэдгийг ухамсарлан, орчлон ертөнцийг эргэлзээтэйгээр байцаах арга юм.” Эдгээр үгсийг Саган 1996 онд PBS сувгийн Чарли Рөүзтэй хийсэн сүүлчийн ярилцлагадаа дурджээ. 1950-1960-аад оны үед Үл Мэдэгдэх Нисдэг биетүүдийг судалж байсан АНУ-ын Агаарын цэргийн хүчний "Blue Book" төслийн талаар бичсэн түүний бүтээлээс үүдэн UFO -д итгэгчдээс түүнрүү амь настай холбоотой аюул заналхийллүүд ар араасаа ирэх болжээ. Учир нь "Тэрээр уг сэдэвт нээлттэй хандаж байсан хэдий ч харь гарагийнхан Дэлхийд зорчсон ямар ч нотолгоо алга” гэсэн дүгнэлтэд хүрч байж. 

4. Нөлөөлөгч

Саган 20 алдартай ном, олон зуун эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн. Гэсэн хэдий ч түүний алдар нэр нь бусад эрдэмтдийн шүүмжлэлийг дагуулж, Үндэсний Шинжлэх ухаанчдын Академийн гишүүнд нэр дэвшсэн ч хүлээж аваагүй аж. Гэтэл өнөөдөр, КОСМОС-ыг сансар огторгуйн талаар томоор сэтгэж, залуу эрдэмтдэд урам зориг хайрласан гайхалтай бүтээл хэмээн дурсацгааж байна. Харин Карл Саганыг шинжлэх ухааны нэрт хамгаалагч байснаар нь дурсаж байгаа нь түүний үнэ цэнийг улам тодотгох ажээ.

Бүдэг цэнхэр цэг хуудсыг нээсэн нь гагц профессор Саганы эгэл даруу хэр нь хүчирхэг үзэл бодлоос л болсон юм. Шинжлэх ухааны үнэ цэнийг таниулах үйл хэргийн хэчнээн чухлыг сануулагч эрхэм Карл Сагандаа талархъя.

Эх сурвалж: nationalgeographic.com

Зургийг: Sam Falconer

САНАЛ БОЛГОХ