Энэ бол бид юм

UB Info

1972 оны 12-р сарын 07-ны өдөр Аполло 17 хөлгийн сансрын нисэгчид саран дээр айлчлан очих замдаа энэхүү зургийг дарсан аж. Өнөөдөр энэхүү зургийг Цэнхэр Гантиг хэмээн нэрлэх билээ.

Огторгуйн харанхуйд бүрэлзэн гялтганах энэ гараг дээр таны мэдэх, мэддэг байсан, ирээдүйд мэдэх хүн бүр цаг хугацааны замналын нэгэн үед оршин амьдарч иржээ. Бид ертөнцийн их тайзан дээр өчүүхэн, бидний асуудал хэзээ нэгэн цагт шийдэгдэнэ, шийдэгдэхгүй юм аа гэхэд үгүй болно гэдгийг та бүхэн сайн санаарай. Иймд өнгөрснөөсөө сурч, ирээдүйдээ хэт санаа зоволгүй, өнөөдөртөө амьдрахыг хүсье.

Зургийг бүрэн хэмжээгээр татахыг хүсвэл дараах холбоосоор ороорой: https://images.nasa.gov/details-as17-148-22727.

Аполло 17 хөлгийн нислэгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосноос аваарай: apolloinrealtime.org

Эх сурвалж: nasa.gov

САНАЛ БОЛГОХ