Сансрын харь биет дээр ажиглагдах үүлс!

UB Info

Жэймс Вэбб нүдээ Санчир гарагийн хамгийн том дагуул болох Титаны зүгт чиглүүлэхэд ийн харагджээ. Титан нь зузаан агаар мандалтай байдаг тул яг өөрийн гадаргууг нь үзэгдэх гэрэлд харагддаггүй билээ. Харин Жэймс Вэбб дурангийн хэт улаан туяаны дурангаар харахад тус дагуул дээр орших үүлс, мөн тодоор гэрэлтэх мэт болон хар толбонууд ажиглагджээ.

Титан нь манай нарны аймаг дундаа бусдаасаа онцгойрдог дагуул юм. Учир нь тус дагуул нь голтой, нууртай, тэнгистэй билээ. Манай нарны аймагт ийм тогтолцоотой өөр нэг л биет байдаг. Энэ нь мэдээж манай гараг дэлхий юм. Гэхдээ Титан дээрх усан мандал нь яг ч ус биш юм. Оронд нь нүүрс устөрөгч байдаг бөгөөд энэ нь этан, мэтан зэрэг молекулууд билээ.

Зурагт харагдах үүл нь эрдэмтдийн өмнө нь таамаглаж байсан тооцооллыг бататгасан бөгөөд Титан дээр зун болоход тус дагуулын хойд талд үүл үүсэж байгаа бололтой аж. Үүнийг давхар шалгахын тулд Keck Observatory-гоор Титаныг ажиглахад улирлын шинж чанартай үүлс ажиглагдсан байна.

Жич: Дээрх мэдээлэл болон зураглал нь үргэлжилж буй судалгааны хэсэг бөгөөд шинжлэх ухааны гол зарчмуудын нэг болох бусад эрдэмтдээр давхар хянуулах, шалгуулах буюу peer review хийгдээгүй байгаа аж. Эрдэмтэд одоогийн байдлаар мэдээллийг нягталж, Титаныг дахин хэд хэдэн удаа ажиглаж илүү нарийвчлалтай дүгнэлтэд хүрэхийг зорьж байгаа гэнэ. 

Мэдээллийн эх сурвалж: blog.nasa.gov

Зургийг: NASA, ESA, CSA, A. Pagan (STScl), JWST Titan GTO Team

САНАЛ БОЛГОХ