Танд хэрэгтэй жиргээ: Сингапур улс хэрхэн хүн амынхаа 91%-ийг орон сууцтай болгосон вэ?

UB Info

1. Бид Сингапурыг дулаан уур амьсгалтай, аялахад тааламжтай улсаар нь мэдэх боловч яаж бүгдээрээ шахуу орон сууц эзэмшдэг болсныг тэр болгон мэддэггүй. Та энэхүү жиргээг дуустал нь уншсанаар мэдэж авах болно.

2. 1950 оноос өмнө Сингапур улс одоогийнх шигээ хөгжөөгүй байсан ба хүн амын ихэнх нь хүнд нөхцөлд амьдардаг байв. Ялангуяа Дэлхийн II дайны дараа олон тооны цагаачид ирж, амьдрах болсноор байрны хомсдол ихэссэн.

3. 1960 онд төрөөс "Housing and Development Board" (HDB) буюу "Орон сууцны Хөгжлийн Зөвлөл" -ийг байгуулж иргэдэд зориулж хямд үнэтэй нийтийн орон сууцуудыг барьснаар 2017 он гэхэд хүн амын 91% орон сууцтай болсон байна.

4. HDB иргэдийг орон сууцаа өмчлөхийг зөвшөөрдөг боловч газрыг 99 жилээр түрээсэлдэг байна. Нэг онцлох зүйл нь иргэд тэтгэврийн хуримтлалаасаа орон сууцны зээлийн урьдчилгааг төлж болдогт оршино. Ингэснээр иргэдийн тэтгэврийн хуримтлал үл хөдлөх хөрөнгөөр өсөх боломжтой байдаг.

5. Сингапурчууд ихэвчлэн анхны байраа HBD-ээс авдаг. HDB 25 жилийн хугацаатай ипотекийн зээлийг 2.6%-ийн хүүтэй өгдөг байна. Төрөөс өндөр орлоготой, гадны иргэдээс илүү татвар авч олсон орлогоороо зах зээлийн үнээс хямд нийтийн байрнууд барьдаг байна.

6. Засгийн газраас орон сууцыг иргэдийн нэн шаардлагатай хэрэгцээ гэж үздэг тул үл хөдлөх хөрөнгийн үнийг хэт хөөрөгдөхөөс сэргийлж гадны иргэдэд илүү их татвар ногдуулж, дээгүүр үнэ тогтоож өгдөг. Ингэснээр бусад хоттой харьцуулахад үнэ харьцангуй тогтвортой байсан байна.

7. Дээрх мэдээллүүд ихэвчлэн нийтийн орон сууцны давуу талууд байсан бол сул тал бас бий. Хамгийн том сул тал нь худалдан авагчид зөвхөн нэг төрлийн байрнаас л сонголтоо хийнэ.

Эх сурвалж: TsogbadrakhGlobal Housing Watch Newsletter, Catalyst

САНАЛ БОЛГОХ