"Байгальд Ээлтэй Залуус Хөтөлбөр"-ийг 2 дахь удаагаа хэрэгжүүллээ.

UB Info

Зориг сан нь Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яамны санхүүжилтээр Канад сангийн "Орон нутгийн санаачилга" хөтөлбөрийн хүрээнд оюутан залууст зориулсан "Байгальд Ээлтэй Залуус Хөтөлбөр"-ийг 2 дахь удаагаа хэрэгжүүллээ.

Хөтөлбөрт нийт дотоодын их дээд сургуулиудад суралцдаг 20 залуус оролцож, 1 сарын хугацаанд байгаль орчны мэдлэгээ дээшлүүлэн, хөтөлбөрийн төгсгөлд байгаль орчны бичил төслүүдийг санаачиллаа.

Канад сангийн Орон нутгийн санаачилга (КСОНС) нь Канадын Засгийн газраас хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжихэд чиглэсэн тусламжийн хөтөлбөр бөгөөд дэлхийн 100 гаруй хөгжиж буй улсад хэрэгждэг. Энэ жил дэлхий дахинд Канад сангийн 50 жилийн ой тохиож байгаа юм.
САНАЛ БОЛГОХ