Танд хэрэгтэй жиргээ: MLM гэж юу вэ? Луйвраас хэрхэн сэргийлэх вэ?
1. Ойрд луйвруудын арга барилын талаар их сонирхох болсон. Ялангуяа яаж хүмүүсийг луйварддаг, хэрхэн луйвраас сэргийлэх талаар. Энэ видеонд Multilevel Marketing (MLM) талаар их ойлгомжтой тайлбарлаж. Манайд аль хэдий нь нэвтэрсэн брэнд хүртэл явж байна.
2. MLM-үүд ихэвчлэн таныг "өөрөө өөрийн"-хөө босс байж, "санхүүгийн эрх чөлөөн"-д хүрэх "мөрөөд"-лийг санал болгодог. MLM ялангуяа гэртээ хүүхдээ хардаг ээжүүд дээр төвлөрдөг байна. Жишээлбэл, АНУ-ын MLM гишүүдийн 74% нь эмэгтэй байжээ.
3. MLM-ийг хэрхэн таних вэ?
Компани хэнээс мөнгө олж байгааг анхаарах. Бараагаа худалдан авагчдад зарж органик хэлбэрээр борлуулалт хийж байна уу? Эсвэл борлуулагч борлуулагчдаа зарж байна уу?
4. Компанийн зүгээс борлуулалт хийх дээр төвлөрч байна уу? Эсвэл нэмж гишүүд элсүүлэх дээр төвлөрч байна уу? MLM-үүд борлуулалт хийх туршлагатай хүнийг ажилд авах биш, залуу, мэдлэг, туршлага багатай хүмүүсийг гишүүдээр элсүүлдэг тул эмзэг бүлгийн хүмүүс хамгийн их өртдөг.
5. Олон хүн гишүүнээр элсэх тусам цөөн тооны худалдан авагч дээр хоорондоо өрсөлддөг тул олох ашиг улам л багасдаг. Ялангуяа зарж байгаа бараа нь зах зээл дээрхээс хэд дахин үнэтэй байдаг тул авах хүн цөөн байдаг. Иймд, MLM-д орсон хүмүүс ойр дотны хүмүүстээ бараагаа шахдаг.
6. Пирамид схем нь үүсгэн байгуулагч гишүүд доороо элсүүлэхээс эхэлдэг ба тэдгээр гишүүд нь нэмж доороо гишүүд элсүүлдэг. Эхний шатанд 5 хүн элслээ гэхэд дараагийн шатанд 25, 15-р шат гэхэд 30 тэрбум хүн буюу дэлхийн нийт хүн амаас 7 дахин их болох тул анхнаасаа нурах тавилантай.
7. Иймд бид бүгд дор бүрнээ мэдээлэлтэй байхгүй бол нэг мэдэхэд л эрсдэлд орсон байж мэдэх нь байна шүү!
Эх сурвалж: Tsogbadrakh
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй