Мэдлэг нэмэх жиргээ: Норвег улс хэрхэн $1.3 их наядын баялгийн сантай болсон бэ?

UB Info

1. Бид Норвег улсыг дэлхийн хамгийн том баялгийн сантайг мэдэх ч хэрхэн тэр сангаа бүтээснийг болон юунд хөрөнгө оруулдгийг тэр болгон мэддэггүй. 

2. Викингийн үед 3 Скандинавын улсаас Норвеги хамгийн ядуу нь байжээ. Аж үйлдвэрийн хувьсгалаас өмнө тэд ихэнхдээ загас барих, хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байсан. Норвег хүйтэн уур амьсгалтай, хоол хүнс ховортой тул амжиргааны түвшин тун тааруу байж.

3. 1963 онд Норвегийн засгийн газар Хойд Далайг газар доорх байгалийн баялагтай нь хамт өмчилсөн. 1969 онд далайн гадаргуу доор асар их хэмжээний газрын тос, байгалийн хий байгаа нь тогтоогдсоноор Норвег улс хамгийн том баялгийн сантай болох замаа эхлүүлсэн юм.

4. 1990 онд Норвегийн парламент газрын тосноос олсон орлогоо Government Pension Fund Global нэртэй санд хуримтлуулахыг хуулиар баталсан. Өдгөө энэхүү сангаараа дамжуулж олон улсын хувьцаа, бонд, үл хөдлөх, сэргээгдэх эрчим хүчний дэд бүтэц зэрэгт хөрөнгө оруулж байна. 

5. Баялгийн сангийн зах зээлийн үнэлгээ 1998 онд $23 тэрбум байсан бол 2022 онд $1.2 тэрбумд хүрчээ. Хөрөнгө оруулалтын багцаар нь харвал: хувьцаа 69%, бонд 28%, үл хөдлөх 3%, сэргээгдэх эрчим хүч 0.1%-ийг эзэлжээ. 2022 онд хөрөнгийн зах зээл уналттай байсан тул үнэлгээ буурчээ.

6. Гэсэн хэдий ч тэд дэлхийн 69 улсын 9,000 гаруй компанид хөрөнгө оруулж чадсан нь асар том амжилт юм. 

7. Хувьцааны багцыг ихээс нь бага руу эрэмбэлэн харвал: Эхний 3 нь $Apple, $MSFT, $Google байсан бол №9 $Testla, №10 $Meta байжээ. Энэ жагсаалтаас харахад дэлхийн хамгийн том сан хүртэл бидний мэдэх компаниудад хөрөнгө оруулсан нь онцлууштай байна.

8. Өнөөдөр ердөө 5 сая гаруй хүн амтай Норвег улс баялгаа зөв удирдаж чадсанаар нэг хүнд ногдох ДНБ $65,800 ба жагсаалтын 6-д оржээ. Норвегийн хөдөлмөрийн доод хөлс сарын $5,224 ба засгийн газар нь иргэдээ шинжлэх ухааны (STEM) салбарт суралцан, мэргэжлээ дээшлүүлэхийг дэмждэг.

9. Ажлын байр дээрх хүйсийн харьцаа 0.95 байгаа нь олон улсад дээрээсээ 4-т ордог. Мөн хүүхэдтэй болсон ажилтанд 49 долоон хоногийн чөлөөг 100%-ийн цалинтай өгдөг болсон зэрэг нь Норвег улс хэрхэн байгалын баялгаа зөв удирдаж нийтээрээ үр ашгийг нь хүртэж болохыг харуулсан. 


10. Харин бид ингэж чадах болов уу?

Эх сурвалж: Tsogbadrakh

САНАЛ БОЛГОХ