Мэдлэг нэмэх жиргээ: OpenAI гэж юу вэ?
1. OpenAI гэж нэг айхтар зүйл гарч ирсэн байна. Таныг чатаар юм асуухад шууд хариулж байна. Би жишээ болгож надад "2023 онд $10,000-оор хэрхэн хөрөнгө оруулах дээр жиргээ бичиж өг" гэсэн чинь дараахыг бичжээ:
2. "Investing $10,000 in 2023? Diversify your portfolio with a mix of low-cost index funds, bonds, and real estate. Consider consulting a financial advisor for personalized advice. Remember, long-term investments with a solid plan will yield greater returns than quick fixes.
3. Нэлээн ерөнхий хариулт өгсөн тул энэ удаа алхам бүрийг нь тайлбарла гэсэн чинь зурган дээрх хариултыг өгчээ:
4. Нэлээн сайн зөвлөгөө өгсөн тул би дараа нь зүгээр шууд "аль компанийн хувьцааг авбал ашигтай байх вэ?" гэж асуутал "хөрөнгийн зах зээлд таамаглашгүй олон хүчин зүйлс байдаг тул ашиг өгөх хувьцаа санал болгох боломжгүй" гэжээ. Одоохондоо мань мэт нь ажилтайгаа л үлдэх юм байна.
5. Асар ирээдүйтэйг нь олж харсан тул Microsoft хүртэл энэ компанид $10 тэрбумаар хөрөнгө оруулах гэж байгаа юм байна. Microsoft ямар ч байсан $10 тэрбумаа олтол компанийн цэвэр ашгийн 75%-ийг авч байх хэлцэл хийх юм байна. Түүний дараа компанийн 49%-ийг эзэмшинэ.
6. Өөр олон зүйл асууж болох тул та бүхэн ЭНД ДАРЖтуршиж үзээрэй.
Эх сурвалж: Tsogbadrakh
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй