Танд хэрэгтэй жиргээ: 25 жилийн дотор 1 тэрбумтай болох боломжтой

UB Info

1. Та ямар нөхцөлтэй хөрөнгө оруулалт хийвэл 25 жилийн дотор 1 тэрбумтай болох боломжтой талаар бодож байсан уу? Та сар бүр хамгийн багадаа ₮150к 15.5%-ийн өгөөжтэй хөрөнгө оруулалт хийвэл 25 жилийн дараа 1 тэрбумтай болох нь ээ. Жилийн инфляцыг 8%-иар тооцсон.

2. Тэгвэл яаж сар бүр хуримтлал бүрдүүлэх вэ? Үүний тулд та 50/30/20 зарчмыг туршиж үзээрэй. Орлогынхоо 50%-ийг нэн шаардлагатай зардалд, 30%-ийг нь шаардлагагүй зардалд, үлдсэн 20%-ийг хуримтлалд зарцуулах хэрэгтэй. Ингэснээр таны хуримтлал сар бүр хүүгээс хүүгийн өгөөжийг хүртэнэ.

3. Магадгүй та сар бүр ₮1.2 саяыг одоохондоо хуримтлуулах боломжгүй байгаа байх. Тэгвэл та мэдлэг чадвараа өргөтгөн, хамгийн их цалинтай салбар луу нэвтрэхийг оролдоорой. 2022.II-ны байдлаар уул уурхайн салбар дунджаар ₮3.4 саяын цалинтай байна.

4. Нэмэлт орлогын эх үүсвэртэй болох. Жишээ нь та зардлаа хэвэнд нь харин орлогоо 33% нэмэгдүүлж чадвал таны сар бүрийн хуримтлал 2.7 дахин өсөх боломжтой.

5. Доорх хүснэгтийн эхний багана таны нийт хуримтлалыг харуулж байгаа бол баруун талын тоонууд жилийн зардлыг харуулж байна. Хэрвээ та хуримтлалынхаа 3%-4%-ийг амьжиргаандаа ашиглах юм бол таны хуримтлал хэзээ ч дуусахгүй. Харин 5-аас дээш хувийг ашиглаад эхэлбэл хуримтлал дуусна.

6. Тэгвэл хуримтлал хэрхэн хурдан үүсгэх вэ?

1. Өндөр хүүтэй зээлээ төлж дуусгах

2. Яаралтай үед ашиглах мөнгөтэй байх

3. Шаардлагагүй зарлаа танах

4. Орлогоо өсгөх дээр анхаарах

5. Эрт хөрөнгө оруулж эхлэх

7. Эцэст нь энэ бүгд зүгээр санаа авах жишээ байсан тул зарим хүчин зүйлсийг нарийн тусгаж чадсангүй. Гол нь эртнээс тууштай хөрөнгө оруулбал, ирээдүйд өгөөжийг нь хүртэнэ шүү гэсэн санааг илэрхийлэх гэж оролдлоо.

Эх сурвалж: Tsogbadrakh
САНАЛ БОЛГОХ