Мэдлэг нэмэх жиргээ: 72-ын дүрэм гэж юу вэ?

UB Info

1. Та 72-ын дүрэм гэж мэдэх үү? 72-ын дүрэм нь таны хөрөнгө оруулалтыг хүүгээс хамаарч хэдэн жилийн дотор 2 нугарахыг шуурхай харуулдаг томьёо юм.

2. Жишээлбэл жилийн хүү ердөө 1.5% байхад $10,000 48 жилийн дараа $20,000 болсон бол 3% болоход 24 жилийн дотор л нугарчээ. 6% болоход 12 жилийн дотор нугарсан ба 12% болоход зургаахан жилийн дотор нугарсан. Үүнээс харахад хүү 2 дахин ихсэхэд 2 нугарах хугацаа 2 дахин багассан байна.

3. 72-ын дүрэм нь барагцаа хугацаа өгдөг тул нарийн тооцооллоос бага зэрэг зөрдөг болохыг мэдүүштэй юм. Монголд хадгаламжийн хүү жилийн 12%-тай байгаа тул та хадгалуулсан мөнгөө 6 жил тутам 2 нугалах боломжтой гэсэн үг юм. Харин 25% болбол 3 жил бүр 2 нугалах боломжтой гэсэн үг.

Эх сурвалж: Tsogbadrakh
САНАЛ БОЛГОХ