Мэдлэг нэмэх жиргээ: Warren Buffet-ийн багш Benjamin Graham-ийн тоо гэж сонссон уу?

UB Info

1. Уг тоо нь 22.5 ба аливаа хувьцааны нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) болон нэгж хувьцаанд ногдох эздийн өмчөөр (BVPS) үржээд, язгуур гаргахад бодит үнэлгээг гаргаж өгдөг байна.

2. Benjamin Graham "Ухаалаг хөрөнгө оруулагч" номдоо аливаа хувьцааны P/E<15, P/B<1.5 байвал  хямд гэж үзсэн тул 22.5 тоо энэ хоёр тооны үржвэрээс бүрдсэн байна. Нэг сул тал нь алдагдалтай эсвэл сөрөг эздийн өмчтэй хувьцаа нь дээр ажилдаггүй.

3. Монгол хувьцаануудын 2022 оны жилийн эцсийн тайлан дээр үндэслэж EPS, BVPS-ийг бодоход доорх байдлаар гарав. Үнэлгээнээс хараад байхад банкны хувьцаанууд хамгийн хямд харагдаж байна. 

Таны бодлоор аль хувьцаа одоогоор хямд байгаа вэ?

Эх сурвалж: Tsogbadrakh
САНАЛ БОЛГОХ