Мэдлэг нэмэх жиргээ: Warren Buffet-ийн хөрөнгө оруулагчдад зориулсан захидал

UB Info

1. Алдарт Warren Buffett-ийн хөрөнгө оруулалтын компани Berkshire Hathaway 2022 оны тайлангаа танилцуулсан. Гэвч хүмүүс тайлангаас илүүтэй түүний хөрөнгө оруулагчдад зориулсан захидал анхаарал татдаг. Энэхүү жиргээгээр Berkshire Hathaway болон захидлын талаар онцлов.

2. Berkshire Hathaway нь толгой компани ба доороо даатгал, санхүү, үйлдвэрлэл, худалдаа зэрэг салбарт үйл ажиллагаа эрхэлдэг охин компаниудтай. Урт хугацааны туршид олон сайн компанид хөрөнгө оруулсан. 2022 онд нийт хөрөнгө оруулалтын багц $298 тэрбум хүрсэн ба Apple 39%-ийг нь эзэлсэн байна.

3. Berkshire Hathaway-ийн гол хөрөнгө оруулалтын арга нь сайн компаниудын хувьцааг хямд үнэтэй байгаа дээр нь авахад оршдог. Компани 2022 онд $302 тэрбумын борлуулалт (+9%), $31 тэрбумын алдагдалтай ажилласан нь хөрөнгө оруулалтын алдагдал $68 тэрбум байсантай холбоотой байна.

4. Хөрөнгө оруулагчдад зориулсан захидлаас дурдвал:
"58 жилийн хугацаанд миний гаргасан шийдвэрүүд боломжийн л байсан. Бидний хамгийн сайн үр дүнтэй хөрөнгө оруулалтууд 10-аад л байсан буюу дунджаар 5 жил бүрд 1 л чанартай шийдвэр гаргахад байсан."

5. Нийлмэл хүүгийн ид шид: 1994 онд Berkshire Coca-Cola-ийн хувьцаанаас $1.3 тэрбумаар авсан. Түүнээсээ тухайн жил $75 саяыг ногдол ашигт авч байсан бол 2022 он гэхэд $704 саяыг авдаг болов. Тэд Coca-Cola-ийн ногдол ашгийг цаашид ч өссөөр байх болно гэж харжээ.

6. Charlie Munger-ийн хэлсэн үгсээс дурдвал:

"Хорвоогоор дүүрэн мөрийтэй тоглоомчид байдаг боловч тэд тэсвэртэй хөрөнгө оруулагчдаас илүү гарахгүй."

"Тэсвэр, тэвчээрийг хүн сурах боломжтой ба юманд анхааралтай хандах том давуу тал болдог."

"100%-ийн найдвартай зүйл гэж байдаггүй."

7. Эцэст нь тэд нээлттэй компанийн хувьцааг авахдаа бизнесийн урт хугацааны гүйцэтгэл дээр төвлөрч авдаг тул тэд "бизнес сонгогчид" болохоос биш "хувьцаа сонгогчид" биш гэв. Харах цар хүрээгээ богино хугацаагаар бус урт хугацаагаар, өргөнөөр харахыг зөвлөжээ. 

Эх сурвалж: App economy insights

Эх сурвалж: Tsogbadrakh
САНАЛ БОЛГОХ